Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ | News.MN

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ

Иран: Сонгомол бөхийн аварга тамирчнаа цаазалжээ

Иран улсын Дээд шүүх сонгомол бөхийн улсын аварга тамирчин, 27 настай Навид Афкарт ялын дээд хэмжээ оноосноо саяхан зарласан билээ. Тэрээр 2018 онд Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн жагсаалд оролцож байхдаа хамгаалалтын албаны офицерын амийг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдсан юм.

Түүний ялыг иргэд болон олон улсын томоохон байгууллагууд эсэргүүцэж байсан ч тус улс ялыг бямба гаригт /2020.09.12/ Навид Афкарын гэр бүлийнхний өмнө гүйцэтгэсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тамирчдын эрх ашгийг хамгаалах байгууллагууд Олон Улсын Олимпийн Хороо, холимог тулааны спортын UFC холбоо зэрэг байгууллагууд Афкарт оноосон цаазын ялыг цуцлахыг Ираны Засгийн газраас шаардаж байсан ч ийнхүү тэдгээр шаардлагыг үл харгалзан түүнийг цаазалсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч Афкарийн амийг хэлтрүүлэхийг твиттер хуудсаараа дамжуулан уриалж байжээ.

Хэргийг тодруулбал, 2018 оны наймдугаар сард Шираз хотод болсон жагсаалын үеэр Навид Афкари хамгаалалтын албаны офицерыг хутгалж хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ба түүний ах нар болох Вахид Афкари, Хабиб Афкари нар мөн энэ жагсаалд оролцсоныхоо төлөө тус бүр 54, 27 жилийн хорих ял сонссон. Гурван хүү нь ийнхүү хүнд ялд унахад тэдний ээж мөн олон улсын байгууллагуудад хандаж байв.

Афкари 2019 оны есдүгээр сард өөрийг нь эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн тухай Ираны шүүхэд гомдол гаргасан ч уг гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. Ираны хүний эрхийн байгууллагуудын дэлгэсэн ярианы бичлэгт Афкари “Намайг буруутгах ямар ч нотолгоо байхгүй. Тэд намайг сонсохыг огт хүсэхгүй байна.Тэдний эцсийн зорилго бол намайг цаазлах гэдгийг би ойлголоо” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gg 2020-09-13 202.9.46.245

Ene negnee alj bgaa bol tgd oilgmjtoi iran hun bish l bnashd deer ni iraq iran ruu mgloos bitgii oroltsooroi ghd zevsegt huchingui enhiin sahij ardiin army iig zuvhun tusgaar ulsdaa zoriulna gsn huuliig zurchij army bguulan hari orond baaz bosgoson yaliig iran iraq negej ehelsen ehnii hun bol americiin generaliin tolgoi uuriin bier tushaahiig sanal bolgoson herev tiim bol mgloos yavsan tserguud bugd mgl uhel avchirna es buguus uursduu uhetsgeene

Avatar

суннит иргэн 2020-09-13 213.143.49.66

Профетаг нас барснаас хойш 30 жилийн дараа энэ бүх тэнэглэл эхэлсэн юм байх юм.16 зуунаас өмнө Иранчууд бүгд суннитууд байсан ба исламын алдарт имамууд болох Абу Ханифа,Бухари,Аль-Газали,Муслим,Абу Давуд,Аль-Байхаки..гм олон мэргэдүүд тэднийх.1502онд Исмаел¹ Сафавидагийн эзэнт гүрэн байгуулхад энэ бүх цэцэглэж байсан эрдэм соёлын өв төгсөл болжээ.Тэр бээр эзэнт гүрнээ байгуулахдаа отоманы эсрэг ашиглах зорилгоор шийзмийг улс төрдөө татан оруулж албан ёсны шашин болгож авсан байна.Тухайн үед хү

Avatar

Зочин 2020-09-13 213.143.49.66

.Тухайн үед хүн амын ихэнх нь Шафи,Ханафийн сургуулийн дагалдагч суннитуудбайсан нь гол проблем байсан учраас энэ бүхнийг зохицуулахын тулд испанийн эзлэн түрэмгийлэх улс төрийн бодлогыг жишээ болгон хэрэгжүүлжээ.үүнд
*Бүх хүн амыг шийзмд албадан оруулах
*Суннит мэргэдийг хавчин гадуурхаж,алж,цөлөх.
*Бүх сүмүүдэд эхний 3 халифатыг хараахад уриалах
**Халифа Умарын(Бурхан түүнд талархах болтугай)хөнөөсөнг баяр болгон тэмдэглэж байх
*Исламын сүм, оршуулгын газрыг устгах…
-ИЙМ БАЙДЛААР ЯВСААР ӨНӨ

Avatar

Зочин 2020-09-13 213.143.49.66

ӨНӨӨДӨР ИРАНЫ 9%НЬ Л СУННИТ БОЛЖ ҮЛДЖЭЭ.МӨН ХРИСТҮҮД,ЖҮҮДҮҮДТЭЙ Ч ХАРГИС БАЛМАД ХАРЬЦАЖ БАЙСАН БАЙХ ЮМ.ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ МУСЛИМУУДЫГ АЛЖХЯДАЖ БАЙГАА ШҮҮ.ИЙМ АЛУУРЧДЫГ МУСАЛМАНУУД ГЭЖ НЭРЛЭХ НЬ МАШ БУРУУ ОЙЛГОЛТ ЮМ.ЮМЫГ ШҮҮМЖЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ УНШИЖ СУДАЛЖ БАЙ МОНГОЛЧУУД АА

Avatar

суннит иргэн 2020-09-13 213.143.49.66

шийзм исламтай ойртох юм байхгүй муслимууд биш

Avatar

Зочин 2020-09-13 139.5.216.156

Исламын шашин, ислам сэтгэлгээ, ислам ертөнцийг үзэх үзэл, ислам харах өнцөг, исламын агуу ихийн талаархи ойлголт философи л энэ шүү дээ. Уг нь жинхэнэ "Тэнгэрлэг Агуу Их"-ийн философи бол, агуу их байх тусмаа өршөөнгүй энэрэнгүй байх тухай ойлголт юм. Харин исламын үзэл санаанд бол өчүүхэн ч алдаа зөрчилийг хатуугаар яллан шийтгэх нь агуу их чанар,. Мэдээж аллага бол харгис гэмт хэрэг. Шийтгэл зайлшгүй. Гэхдээ ядаж баттай нотолгоо байна уу? Хүн хэлмэгдүүлчих вий? Баттай нотолгоогүй бол ядаж

Avatar

Зочин 2020-09-13 139.5.216.156

дээд ялыг оноохгүй байя. Гэнэт хожим шинэ, өөр нөхцөл байдал тодрох магад… гэх мэт нь соёлжсон ертөнцийн оршихуй суурь болдог. Хүчирхийлэл хэзээ ч хүн төрөлхтөний, улс үндэстний, хувь хүний оршихуйн тулгуур болж байгаагүй юм

Avatar

Баасансүрэн 2020-09-13 202.126.89.70

Иран гэж хүний амийг юман чинээ бододгүй улс шиг санагдаад байдаг юм.Яг л байналдаа. Хамгийн гол нь олны танил нэр хүндтэй болохоор нь цаазалж бусдыг нь
айлгах зорилготойлдоо.

Avatar

Зочин 2020-09-13 202.126.89.161

Маргааш бөхчүүдэд анхааруулах цаазаар авалт хийнэ

Avatar

Зочин 2020-09-13 192.82.78.96

Allahu Akbar!

Avatar

Зочин 2020-09-13 103.26.194.165

Үнэхээр хэлмэгдсэн байвал яана вэ

Avatar

Зочин 2020-09-13 172.58.140.143

a*******n bohiig tsaazaar avchee manai begzsuren sul cholootei guij yavaa tee

Avatar

Зочин 2020-09-13 66.181.177.122

Aldar nertei geheeree l hun alaad l terniig ni baruuniihan umuuruud l baij bolomgui l dee

Avatar

Mongols 2020-09-13 66.181.186.220

хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой,хэн байх нь Монголд даварсан бөх хулгайчууд улс орныг зарж,авилга авч байна.удахгүй буудах цаг ирнээ

Avatar

Хууль цааз 2020-09-13 122.201.24.4

Зөв. Манайхаас дээр юм байна

Avatar

зочин 2020-09-13 66.181.161.62

Хүний зовлон нэг л өдөр чинийх болж хувирна да …Хорвоо бөв бөөрөнхий шүү ! .

Avatar

Зочин 2020-09-13 66.181.177.122

Teneg mal. naana chin aluurchiniig l alsan bna. yu ch oilgodoggui uher tsaraitai orkoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж