Цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед иргэд, олон улсын хандив, зээл тусламжаа Улсын онцгой комисс хүргэж байгаа. Тэгвэл сүүлийн үед иргэдийн өгсөн хандивын мөнгөөр дарга нарыг шагнасан гэх асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад байгаа юм.
Тэгвэл энэ шийдвэрийг гаргасан тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан түлш, угаарын хий, коронавирусийн улмаас иргэдийн аюулгүй байдлын төлөө зургаан сарын турш ажилласан 43 байгууллагын 2090 алба хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлс, илүү цаг, урамшуулал нэмэгдэл олгожээ. Тэрээр энэ талаар дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хийсэн "Хотын даргын мэдээллийн цаг"-аараа мэдэгдэж байсныг Нийслэлийн хэвлэлийн албанаас онцолсон байна.
Нийслэлийн онцгой комисст иргэд, аж ахуй нэгжүүдээс нийтдээ 257,3 сая төгрөгийн мөнгөн, 134,1 сая төгрөгийн эд материалын тусламж үзүүлсэн байна.
Мөн энэ талаар Нийслэлийн Онцгой комиссоос эрүүл мэндийн болон холбогдох байгууллага, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа байгууллагын ажилчдад цалингийн урамшуулал олгох Шадар сайдын журмын дагуу олгосон. Сүүлийн үед яригдаад байгаа 21 албан тушаалтантай холбоотойгоор “21 албан тушаалтан нь нийслэлийн Онцгой комиссын төрийн байгууллагын албан хаагчид байсан. Тиймээс 43 байгууллагын 2090 албан хаагчийг 855,9 сая төгрөгөөр өнгөрсөн дөрөвдүгээр сард урамшуулал олгосон” гэсэн тайлбарыг өгчээ.
Мэдээж цар тахалтай тэмцэж байгаа хүнд цаг үед цаг наргүй ажиллаж байгаа албан хаагчийг урамшуулах нь зүйн хэрэг ч дарга нар, дансандаа орсон урамшууллаа мэддэггүй дарга нарыг шагнах нь хэр зохимжтой вэ. Ялангуяа өөрийнхөө хэрэглээнээс танаж, улсынхаа иргэдийнхээ төлөө чадахаараа хандив, тусламж олгож байгаа иргэдийнхээ хандивыг зөв, зохистой хэрэглэх нь зүйн хэрэг.
Нөгөө талдаа төрийн албан хаагчид, төрийн албаны дарга нар ямар ч цаг үед, ямар ч хүнд нөхцөл үүссэн төрийн албандаа, өөрийн хариуцсан ажлаа хийнэ хэмээн Төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөсөн биш бил үү гэж асуумаар байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ