Томуугийн вакциныг 46-48 мянган төгрөгөөр хийж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.13-нд нийтлэгдсэн

Томуугийн вакциныг 46-48 мянган төгрөгөөр хийж байна

Томуугийн вакциныг 46-48 мянган төгрөгөөр хийж байна

Covid-19-ийн халдвар томуугийн улиралтай давхцан нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй тул томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад уг вакциныг хийж эхлээгүй, үнэ нь тодорхой болоогүй байгаа бол зарим хувийн эмнэлэгт томуугийн эсрэг вакциныг 46-48 мянган төгрөгөөр хийж байна.

Монгол Улсын хувьд томуугийн вакциныг Засгийн Газрын санхүүжилтээр эрсдэлт бүлгийн иргэдэд байнгын болон түр цэгээр дамжуулан хийдэг. Энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалсан. Вакциныг зорилтот бүлэг буюу жирэмсэн эмэгтэй, ахмад настан, тав хүртэлх насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүст энэ сарын сүүлээр хийж эхлэх юм байна. Түүнчлэн сайн дураараа буюу иргэд төлбөрөө төлөн томуугийн вакциныг хийлгэх боломжтой. ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад одоогоор хэдэн төгрөгөөр томуугийн вакциныг хийх нь тодорхойгүй байна. Харин бусад эмнэлэгт тухайлбал, “Интермед" эмнэлэгт 46 мянган төгрөг, “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт 48 мянган төгрөгөөр томуугийн эсрэг вакциныг хийж байна. Өнгөрсөн жилүүдэд ХӨСҮТ-д томуугийн вакциныг 15 мянган төгрөгөөр хийж байсан юм.

 Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж