Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2020.09.13-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа6 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.12/ Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Жаахан шарга” театрт тус аймгийн иргэдтэй уулзав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж “2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн 500 гаруй иргэнтэй уулзалт хийсэн. Энэ удаа иргэдтэйгээ дахин уулзаж, тэдний үгийг шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хүргэх зорилготой” гэдгийг тодотгосон юм. Мөн Баруун-Урт сумаас 6 км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэгт мэргэжилтнүүдийн хамт ажилласан талаараа танилцуулж, тус төслийг амжилттай хэрэгжүүлж, Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг нь зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, одоогийн байдлаар ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хийж буй улс орон дэлхийд байхгүй гэсэн юм. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй залуус армиар дамжин мэргэжил эзэмшиж, ажил гүйцэтгэх чадвартай ирээдүйн өрхийн тэргүүнүүд болон бэлтгэгдэж байгааг Төрийн тэргүүн онцлов.

эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж