Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны III бага хурал болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар тус холбооны өнгөрсөн хугацааны тайланг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлж, холбооны нарийн бичгийн даргыг шинээр томилох зэрэг бүтцийн өөрчлөлтүүд хийжээ.
Тухайлбал, Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайдын хүргэн Б.Пүрэвдагвыг НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 100 хувийн саналаар сонгожээ. Б.Пүрэвдагва нь НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, 2009-2011 онд Нийслэлийн Баянгол дүүргийн НАМОХ-ны дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалтын газрын улс төрийн ажилтан, МАН-ын генсекийн шадар туслах, орон тооны зөвлөх, орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн гэдгээр нь илүү сайн мэднэ. Мөн тэрбээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ