Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр одоогоор улсын хэмжээнд 90 гаруй сая толгой мал намаржиж байгаа аж. Үүний 20 гаруй саяыг нь өвлийн хүнсэнд ашиглах тул 70 гаруй сая толгой мал өвөлжих юм байна.
Одоогоор малчид хадлангаа хадаж, өвлийн бэлтгэлээ базаагаад амжсан байна. Тухайлбал, улсын хэмжээнд энэ жил нэг сая тонноос дээш хадлан авахаар төлөвлөжээ. Одоогоор 95 мянган тонн өвс, 3000 тонн ногоон тэжээл, 3000 тонн гар тэжээл нөөцлөөд байгаа аж. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд ашиглах зорилгоор малчид дор хаяж 20 хоногийн өвс, тэжээлийн нөөцтэй байхаар хадлан, тэжээлээ бэлтгэдэг байна. Харин аймаг, сумд нь цас их унаж, мал бэлчээх боломжгүй болсон үед ашиглах гурав хоногийн нөөцийг хадгалсан байх ёстой аж.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ