Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ | News.MN

Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ

Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ

Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ

Дональд Трампын хуульч асан Майкл Кохен ерөнхийлөгчтэй холбоотой нууцуудаасаа дэлгэж буй ганц хүн биш аж. Түүний охин Саманта Кохен ч мөн Трамптай холбоотой бараан дурсамжаа олонд дэлгэсэн байна. Өдгөө 24 настай тэрбээр өсвөр насны жаахан охин байхдаа Дональд Трампын бэлгийн дарамтад өртөж байсан аж.

Кохен Ерөнхийлөгчийн тухай бичсэн шинэ номдоо “2012 оны зуны аагим халуун өдөр Би Трамптай хамт Нью Жерсигийн Бедминстер дэх гольфын клубын усан сангийн хажууд зогсож байлаа. Тэр үед Трамп наранд биеэ шарж буй эмэгтэйчүүдийн хөхийг шинжин зогсоод, надад “Тэр хүүхнийг хараач, би түүнийг үзмээр байна” хэмээн шивнэсэн. Гэвч тэр хүүхэн нь миний 15 настай охин байсан юм. Би түүнийг өөрийнхөө охин болохыг хэлэхэд тэрбээр “Хөөх, охин чинь хэзээдээ ийм халуухан болчхоо вэ” гэж хэлсэн. Би балмагдсандаа үг хэлж чадаагүй. Дараа нь охин минь ирээд миний хацар дээр үнсэхэд Трамп “Би ч гэсэн нэг үнсүүлье” гэсэн. Мөн түүний бие хэчнээн сайхан болсныг гайхаад, “Болгоомжтой байгаарай, ах нь хэдхэн жилийн дараа танай найзуудтай явалдаж байж магадгүй шүү” гэж охинд минь хэлсэн” хэмээн бичжээ.

Харин Саманта ярилцлага өгөхдөө дээрх үйл явдал аавыг нь тойрон хүрээлдэг эрчүүдээс ирсэн анхны бэлгийн дарамт байгаагүй тухай ярьжээ. “Аавыг тойрон хүрээлдэг, хамтран ажилладаг хүмүүс дунд шар сэмжилсэн хачин эрчүүд олон байсан. Тэдний үгийг сонссон царайлах ч, сонсоогүй царайлах ч надад маш хэцүү байдаг байлаа. Сүүлдээ би бүр дөжирсөн. Хэрвээ хэн нэгэн 15 настай охиныг "үзэж" болно хэмээн бодож байвал тэр хүний сэтгэц яавч эрүүл бус. Мөн тийм эрүүл бус хүнийг улсын удирдлага болгосноор тус эрүүл бус зан авир улсын соёл болчихдог нь харамсалтай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: SHEKNOWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
202
БурууБуруу
59
ТэнэглэлТэнэглэл
49
ХахаХаха
48
ХарамсалтайХарамсалтай
30
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Трамп 2020-09-12 66.181.161.20

Үхэрнүүд Бүргэдийн дээр гарах гэж үзээд барахгүй шүү! Эрүүгийн хуулийн 14 насны босгоо 18 болго.

Avatar

З 2020-09-12 103.212.119.158

Манай дээдчүүл 14 нас гэж баталсан. Арай л ухамсар дор нүгэлтэй улс юмаа. Ийм хууль баталж байдаг.

Avatar

Зочин 2020-09-12 103.212.119.11

ааваас өөрөөс нь, хүүхдээс ньмөнгийг нь хулгайлаад охинтой нь суугаад Баяр эд нарын хажууд Трамп яахав хулгайч биш нь сайхан юм даа.

Avatar

onom 2020-09-12 103.57.92.242

Нямбаатарын хууль гэдэг сонин яриа гараад үргэлжлүүлээд байгаа зарим нэг хүнтэй санал сольж үзсэн. Ер нь албаар л яриад байгаа юм билээ.

Avatar

onom 2020-09-12 103.57.92.242

Тэр хүмүүс 1 асуултад ерөөсөө хариу өгөхгүй, зүгээр л 14 настай болдог юм уу гэдэг асуулт тавьдаг. Үнэндээ, болдоггүй гээд хуульчилах амархан л даа. Тэрний ард тэр хуулиар 14 наснаас эхлэн 16 насны хэдэн хөвгүүд ЯЛ авах боломжтой талаар ер хариу өгдөггүй юм билээ. Бодитоор хүүхдүүдийн дунд оршин байгаа үзэгдлийг хэрхэн зохицуулах талаар ер санаа оноо хэлэхгүй. Насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүүхэдтэй (18 доош) секс хийх бол угаасаа эрүүгийн хуульд байдаг шүү дээ.

Avatar

Zochin 2020-09-12 202.21.109.148

Ehleed Nyambaatarin yavuurgui huuliig shiided daraani uur ulsin asuudliig yarimaar.mungutei huniig huuhnuud uursduu uddug gj haragddag…

Avatar

onom 2020-09-12 103.57.92.242

МУ-ын Эрүүгийн хуулиар 18-наас доош хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг. Секс хийж болох насыг 14 гэж үзсэн нь бодитоор хүүхдүүдийн дунд байгаа үзэгдэлтэй холбоотой бөгөөд 14-16 насны хөвгүүд охид сексийн харьцаанд орвол хууль бус болох, цаашилбал ял авах тухай асуудал гэж ойлгож байна. Тэрнээс том хүн 14 настай хүүхэдтэй унтаж болно гэсэн утгай байхгүй.

Avatar

Hmm 2020-09-12 103.57.93.183

Haha mad taviulvaa

Avatar

Зочин 2020-09-12 202.9.46.174

Холоос хараад зогсож байхдаа зохисгүй үг хэлсэн бна. Нээх ч санаа оноо алга аа яг үнэндээ

Avatar

15 настай 2020-09-12 202.9.46.174

Охиноо шалдлаад бусдад үзүүлж байж хуцдаг илжиг вэ. Тийм л бол ийм уулзалтын үеэр охиноо далдхан л байлгах хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2020-09-12 150.129.141.198

худлаа л хуцаж байгаа ш дээ.мөнгөтэй хүн болохоор нь өөрсдөө өдсөн ч байж мэднэ

Avatar

Айдас 2020-09-12 202.9.46.187

Нямбаатар шиг сонин үзэлтэй нөхрийг Хүрэлсүхтэй хуулийн сайд болгож байгааг бодохоор манай улс ямар эрх чөлөөг бий болгоод байна даа. Бурхан минь

Avatar

Зочин 2020-09-12 66.181.161.111

Энхбаатар бол үнэн бүтэхгүй гэртээ тэр гаргасан хууль бол арай

Avatar

Зочин 2020-09-12 103.26.195.140

Коэн, Кохэн биш.

Avatar

Зочин 2020-09-12 103.212.116.100

Трампд Монголд 15 байтугай 14-ийг үзэхд асуудалгүй, хуульчлагдсан, ёстой дэлхийн №1. Аан.

Avatar

Зочин 2020-09-12 202.55.191.130

Amerikaa gej erh erh chuluu ni heterchihsen uls yum

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-12 122.201.21.26

Шар сэмжилсэн Трамп. Ямарч ёс суртахуун байхгуй солиот. Одоо санаа нь байвч нөгөөдөх нь ажиллахгуй… ха..ха..

Avatar

Зочин 2020-09-12 202.21.108.200

Америкад 15 тай охиныг ингэсэн гээд сенсаци болж байхад манай МАН, УИХ ын гишүүд 14 төйгөөс нь хүүхэн болгох хууль батлаад хэрэгжүүлж байгаа даа. Манайх тасарчижээ

Avatar

Aagii 2020-09-12 66.181.161.30

Ineex ym bish xeden malnuud

Avatar

Зочин 2020-09-12 64.119.27.111

Turiin baiguullagiin ywdaluud odoo ymar nuuc bish. Bugd l medej bga. Suul ueiin huuhduud hurtel uursduu ch durtai.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж