Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.12-нд нийтлэгдсэн

Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ

Трампын бэлгийн дарамтад өртсөн охин ам нээжээ

Дональд Трампын хуульч асан Майкл Кохен ерөнхийлөгчтэй холбоотой нууцуудаасаа дэлгэж буй ганц хүн биш аж. Түүний охин Саманта Кохен ч мөн Трамптай холбоотой бараан дурсамжаа олонд дэлгэсэн байна. Өдгөө 24 настай тэрбээр өсвөр насны жаахан охин байхдаа Дональд Трампын бэлгийн дарамтад өртөж байсан аж.

Кохен Ерөнхийлөгчийн тухай бичсэн шинэ номдоо “2012 оны зуны аагим халуун өдөр Би Трамптай хамт Нью Жерсигийн Бедминстер дэх гольфын клубын усан сангийн хажууд зогсож байлаа. Тэр үед Трамп наранд биеэ шарж буй эмэгтэйчүүдийн хөхийг шинжин зогсоод, надад “Тэр хүүхнийг хараач, би түүнийг үзмээр байна” хэмээн шивнэсэн. Гэвч тэр хүүхэн нь миний 15 настай охин байсан юм. Би түүнийг өөрийнхөө охин болохыг хэлэхэд тэрбээр “Хөөх, охин чинь хэзээдээ ийм халуухан болчхоо вэ” гэж хэлсэн. Би балмагдсандаа үг хэлж чадаагүй. Дараа нь охин минь ирээд миний хацар дээр үнсэхэд Трамп “Би ч гэсэн нэг үнсүүлье” гэсэн. Мөн түүний бие хэчнээн сайхан болсныг гайхаад, “Болгоомжтой байгаарай, ах нь хэдхэн жилийн дараа танай найзуудтай явалдаж байж магадгүй шүү” гэж охинд минь хэлсэн” хэмээн бичжээ.

Харин Саманта ярилцлага өгөхдөө дээрх үйл явдал аавыг нь тойрон хүрээлдэг эрчүүдээс ирсэн анхны бэлгийн дарамт байгаагүй тухай ярьжээ. “Аавыг тойрон хүрээлдэг, хамтран ажилладаг хүмүүс дунд шар сэмжилсэн хачин эрчүүд олон байсан. Тэдний үгийг сонссон царайлах ч, сонсоогүй царайлах ч надад маш хэцүү байдаг байлаа. Сүүлдээ би бүр дөжирсөн. Хэрвээ хэн нэгэн 15 настай охиныг "үзэж" болно хэмээн бодож байвал тэр хүний сэтгэц яавч эрүүл бус. Мөн тийм эрүүл бус хүнийг улсын удирдлага болгосноор тус эрүүл бус зан авир улсын соёл болчихдог нь харамсалтай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: SHEKNOWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
204
БурууБуруу
59
ТэнэглэлТэнэглэл
49
ХахаХаха
48
ХарамсалтайХарамсалтай
31
ГайхмаарГайхмаар
15
ХөөрхөнХөөрхөн
13
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж