АНУ Луизиана мужийн багагүй хэсэг Лаура хар шуурганд өртөөд удаагүй байхад шумуулын тоо толгой итгэхийн аргагүйгээр өсч, фермийн хэдэн зуун амьтад хэт олон шумуулд хазуулснаасаа болон цус алдан үхэж байна.
Фермийн төдийгүй зэрлэг амьтад хэтэрхий олон шумуулд хазуулснаас болж дотуур цус алдах, цус багадах, үргэлж шавьжнуудаас зугтсанаасаа болоод хэт ядрах зэрэг шинж тэмдгүүдээр үхэж байгаа аж.
Нутгийн малын эмч Крейг Фонтенотийн хэлснээр шумуулаас болж фермийн 300-400 үхэр, олон тооны морь, ямаа, 30 буга, түүнээс гадна тоолох аргагүй зэрлэг амьтад үхэж, олон амьтны эрүүл мэнд ноцтой муудсан байна.
Хар шуурганы дараа үерийн усанд шумуул их хэмжээгээр өндөг шахсанаас болж шумуулын тоо толгой огцом өсөх нь түгээмэл үзэгдэл юм байна. Мөн түүнийгээ дагаад шумуулаар дамжин халдварладаг өвчний тоо өсөх эрсдэл өндөр байдаг аж.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ