Ким Жон Ун цаазаар авсан үеэл ахынхаа толгойгүй цогцсыг өндөр албан тушаалтнууддаа үзүүлж байсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь тухай шинэ номын зохиолчид ярьжээ.
БНАСАУ-ын удирдагчийн үеэл ах Жан Сон Тэг улс төрд хүчирхэг байр суурьтай нэгэн байсан ч Ким Жон Ун түүнийг 2013 онд бусадтай хуйвалдсан, эх орноосоо урвасан хэмээн буруутгаж, цаазаар авсан юм. Үүгээрээ тэр өөрийн дарангуйллыг авч үлдэхийн тулд хэрхэн өршөөлгүй загнахаа бүгдэд харуулсан билээ.
"Вашингтон пост" сонины эрэн сурвалжлах сэтгүүлч Боб Вудвард АНУ-ын Ерөнхийлөгчийн тухай “Хилэн” хэмээх ном бичиж буй юм. Харин Дональд Трамп түүнтэй ярилцахдаа Ким Жон Ун надад бүх зүйлээ ярьж байсан хэмээжээ.
Трамп “Кимийн хэлснээр тэр ахыгаа цаазаар авсныхаа дараа цогцсыг нь өндөр албан тушаалтнуудын оффисын шатан дээр хаяж бүгдэд харуулсан. Цогцсыг хэн гэдгийг нь таниулахын тулд тасарсан толгойг цээжин дээр нь тогтоосон байсан гэсэн” хэмээн ярьсан байна.
Харин БНАСАУ-ын талаас хэзээ ч албан ёсоор хэрхэн Жан Сон Тэгийг цаазаар авснаа мэдэгдээгүй бөгөөд хэд хэдэн албан бус эх сурвалжууд түүнийг онгоц сөнөөгч зэвсгээр устгасан хэмээн мэдээлж байсан юм.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ