ОХУ-ын 85 бүс нутагт өнгөрсөн нэг хоногт шинэ төрлийн коронавирусийн нийт 5488 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар (2020.09.12) тус улсын Шуурхай штабын телеграмм хуудаст мэдээлсэн байна.
Шинэ тохиолдлын дийлэнх нь Москвад бүртгэгдсэн бөгөөд нийт 670 хүн, Санкт-Петербургт 203, харин Московский дүүрэгт 170, Ростовд 159, Нижный городод 156 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Мөн сүүлийн хоногт "Covid-19" цар тахлын улмаас 119 өвчтөн нас барж, 5428 хүн эдгэрсэн байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш ОХУ-д нийт 1058362 хүн халдвар авснаас 18484 нь нас барж, 873535 нь эмчлүүлж эдгэрсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ