АСЕАН-ын бүсийн Сайд нарын уулзалтад оролцож, Монголын байр суурийг танилцуулав | News.MN

АСЕАН-ын бүсийн Сайд нарын уулзалтад оролцож, Монголын байр суурийг танилцуулав

АСЕАН-ын бүсийн Сайд нарын уулзалтад оролцож, Монголын байр суурийг танилцуулав

АСЕАН-ын бүсийн Сайд нарын уулзалтад оролцож, Монголын байр суурийг танилцуулав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Вьетнамын нийслэл Ханой хотоос цахимаар зохион байгуулсан АСЕАН-ын бүсийн чуулга уулзалт /АРФ/-ын Сайд нарын уулзалтад оролцов.

Цахим уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Т.Мотеги, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кван Гён Хва, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч С.Биген, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Луо Жаохуй зэрэг нийт 27 орны гадаад хэргийн сайд, дэд сайд оролцож, өөрийн орны гадаад бодлого, аюулгүй байдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин бүс нутаг, олон улсын аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурийг танилцуулж үг хэлсэн. АРФ-ын Сайд нарын уулзалтыг “Covid-19” цар тахлаас шалтгаалан анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулав.

АРФ нь АСЕАН-ын 10 гишүүн улс, АСЕАН-ы яриа хэлэлцээний 10 түнш (Австрали, АНУ, БНСУ, БНХАУ, БНЭУ, Канад, ОХУ, Шинэ Зеланд, Япон, Европын Холбоо), мөн  Бангладеш, Монгол, Пакистан, Папуа Шинэ Гвиней, БНАСАУ, Тимор Лесте, Шри Ланка зэрэг нийт 27 гишүүнтэй.

Ази, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бий болгох, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилго бүхий форум юм. Манай улс 1998 оноос хойш энэ форумын гишүүнээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-12 122.201.31.153

Ардчилалын баян бүрд болохоор ядуу гуйлгачин орон болчихдог туршлагаасаа бусадтай хуваалцаж сэрэмжлүүлж байх нь буянтай үйл мөөн!!

Avatar

Зочин 2020-09-12 202.126.89.198

Nohoi met bodlogo yvuulaarai

Avatar

Зочин 2020-09-12 202.126.89.198

Bid hen ch bish gedgee medeerei…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж