"Тесла" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маск хувьцааны ханшийн уналтаас болж бараг 10 тэрбум ам.доллар алджээ. “Forbes”-т мэдээлснээр, тэрбээр дэлхийн хамгийн баян иргэний жагсаалтын тавдугаар байраас долоо руу ухарсан байна.
Маск 9.9 тэрбум доллар буюу нийт хөрөнгийн 11.29 хувийг алджээ. Есдүгээр сарын 8-ны Мягмар гаригт NASDAQ хөрөнгийн бирж дээр арилжаа хийх явцад "Тесла"-гийн хувьцаа 18-аас дээш хувиар унаж, нэгж хувьцаа нь 418.32 доллараас 337.9 доллар болж буурсан байна.
S&P Dow Jones Indices цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийг S&P 500 индексэд хамруулахаас татгалзсаны дараа ийм зүйл болжээ. Өдгөө “Тесла” компани хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн “аюултай” компаниар нэрлэглэж буй аж.
Үнэт цаасны зах зээлийн S&P500 (US500) индекс нь АНУ-ын үнэт цааснуудын тэргүүлэх индикатор юм.
Эх сурвалж: LENTA.RU
Б.ЖАРГАЛ