Автомашин хулгайлж, хүнсний мухлагаас бэлэн мөнгө, хүнсний бүтээгдэхүүн тоносон бүлэг залуусыг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат иргэн О, А, Б, Х, Ж нар нь энэ сарын 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс "Соната-2" маркийн автомашин хулгайлсан байна.
Улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний мухлагаас бэлэн мөнгө, хүнсний бараа бүтээгдэхүүн хулгайлан, Өмнөговь аймаг руу явах үед нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн саатуулжээ.
Цагдаагийн байгууллагаас сэжигтэй этгээдүүд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс иргэдийн автомашин, дэлгүүр, зуслангийн байшинд нэг бус удаа нэвтэрч, их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан болохыг шалгалтын явцад тогтоожээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ