Боловсролын салбарынхан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно

Хуучирсан мэдээ: 2020.09.12-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарынхан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно

Боловсролын салбарынхан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно

Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамжийг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран батлан хэрэгжүүлж байна.

Тус үзлэгийг ажлын болон амралтын нийт таван өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийх эрүүл мэндийн байгууллагууд  гүйцэтгэж байгаа юм.

Урьдчилан сэргийлэх багцын үзлэг нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах журам, товлолын дагуу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийгдэж байна.

Эх сурвалж: ЭМЯ
С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж