АТГ-ын дэд дарга ажлаа хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

АТГ-ын дэд дарга ажлаа хийж байна

    АТГ-ын дарга, дэд даргыг ТЕГ-аас шалгаж байгаа. Тэднийг шалгаж эхэлснээс хойш тус газрын Гүйцэтгэх албаны даргыг цагдан хорьсон. Үүнтэй холбоотойгоор АТГ-ын дэд даргыг мөн сэжигтнээр тооцлоо, баривчлахаар болжээ гэсэн мэдээллүүд зарим хэвлэлээр гарч байна.

Энэ асуудлуудад хариулт авах зорилгоор бид  АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Эрдэнэцэцэгээс дараах зүйлийг тодрууллаа.

-АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэнг сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ, баривчлах тогтоол гарсан байна, мөн газрын дарга Ч.Сангарагчаа гэрчээр байцаалт өгөхөөр болсон байна гэх зэргээр хэвлэлээр мэдээлэл гарсан байна. Бодит мэдээллийг өгөхгүй юу?

-Тийм ээ, тийм мэдээллүүд гарсныг үзсэн. Хэвлэлээр гарсан мэдээлэлтэй холбогдуулж манай газрын зүгээс тайлбар, мэдээлэл хийгээд байх боломжгүй. Хуулийн байгууллага шалгалтаа хийж байгаа. Шалгалт дуусаагүй байхад тайлбар, мэдээ өгөх нь мөрдөн байцаалтын нууц задруулсанд тооцогддог.

Таны асуултад хамгийн боломжтой хэлбэрээр хариулахад, АТГ-ын дэд даргыг баривчлахад хүрсэн асуудал үүсээгүй, ажлаа хийж байгаа.

-Гэрч, сэжигтний алинаар нь асуугдаж, шалгагдаж байна вэ, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа мэдүүлэг өгсөн үү гэдэгт ч хариулах боломжгүй гэсэн үг үү?

-Боломжгүй. Шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгөх шаардлага  байхгүй.

Дашрамд, АТГ-ын удирдлагуудыг шалгаж байгаа асуудлаар мэдээлэхдээ хуульд нууцлахаар заасан хэмжээнд буюу мөрдөн байцаалтын нууц задруулахгүйгээр, Төрийн нууцын тухай хуулиар “нууц” гэж тогтоосон хэм хэмжээг алдагдуулахгүйгээр   мэдээлж байгаачээ гэж сэтгүүлчдээсээ хүсмээр байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж