Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны III бага хурал өнөөдөр /2020.09.12/ Тусгаар тогтнолын ордонд болж байна. Энэ удаагийн хуралдаанаар тус холбооны өнгөрсөн хугацааны тайланг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан тодорхойлж, холбооны нарийн бичгийн даргыг шинээр томилох зэрэг бүтцийн тодорхой өөрчлөлтүүд хийхээр төлөвлөжээ.
МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны VI их хурал өнгөрсөн онд зохион байгуулагдаж, НАМЗХ-ны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажлаа өгч, түүний оронд УИХ-ын гишүүн, нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Н.Учрал сонгогдсон билээ.
Холбоотой мэдээ