Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр (2020.09.12) 11:09 цагт “Буянт-Ухаа“ олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Энэхүү тусгай үүргийн онгоцоор нийт 261 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Сод Эра” эмнэлэг, “Баянбайгаль” амралт, “Амар” зочид буудалд 21 хоног тусгаарлах юм.
Тусгай үүргийн онгоц Улаанбаатарт 22:45 цагт газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.