Covid-19: Канадад вирусийн улмаас хүн нас барсангүй

Хуучирсан мэдээ: 2020.09.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Канадад вирусийн улмаас хүн нас барсангүй

Covid-19: Канадад вирусийн улмаас хүн нас барсангүй

Канад улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ коронавирусийн улмаас нас барсан хүн бүртгэгдсэнгүй. Энэ нь өнгөрөгч гуравдугаар сарын 15-наас хойш шинэ коронавирусийн улмаас хүн нас бараагүй анхны тохиолдол болжээ.

Канад улсад есдүгээр сарын 11-ний байдлаар нийт 9,163 хүн шинэ коронавирусийн улмаас таалал төгссөн байна. Харин халдвар авсан хүний тоо 135,626-д хүрчээ.

Тус улсын ихэнхи хөл хорио тогтоогоод байсан газрууд сүүлийн өдрүүдэд эргэн нээгдэж, сургууль, цэцэрлэгүүд анги танхимаар хичээллэж эхэлсэн байна. Гэвч Канад улсын хөрш АНУ-д нөхцөл байдал харьцангүй төвөгтэй байна. Одоогий байдлаар АНУ-д шинэ коронавирусийн улмаас 190 мянга гаруй хүн нас барж, 6.38 сая хүн халдвар авчээ.

Канад улсын Торонто хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдөр анхны шинэ коронавирусийн халдварын тохиолдол илэрсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж