БНХАУ-ын 71 иргэн хөдөлмөр эрхлэхээр хилээр орж иржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.12-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын 71 иргэн хөдөлмөр эрхлэхээр хилээр орж иржээ

БНХАУ-ын 71 иргэн хөдөлмөр эрхлэхээр хилээр орж иржээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Сүхбаатар аймагт хөдөлмөр эрхлэхээр БНХАУ-ын 71 иргэн хилээр орж иржээ. Одоогоор тэд бүгд мэргэжлийн байгууллагуудын хяналт дор тусгаарлалтад байгаа ажээ.

Эхний хоёр удаагийн шинжилгээгээр тэдгээр иргэдээс коронавирус илрээгүй, гурав дахь шатны шинжилгээний хариу хоёр хоногийн дараа гарна гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Дээрх тогтоолоор Сүхбаатар аймгийн хоёр уурхайд нийт 95 ажилтан орж ирэх ёстой юм байна. Одоогоор "Цайрт минерал" ХХК-д 56, Эм Эл цахиурт овоон уурхайд 15 хүн ирсэн. Ажилчид хилээр нэвтрэхдээ өөрийн улсдаа болон хилээр нэвтрээд шууд ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн шинжилгээнд давхар хамрагдан, хариу нь хэвийн гэж гарсны үндсэн дээр Сүхбаатар аймагт хүргэгдэн иржээ. Одоо бүгд тус тусын уурхайн байранд тусгаарлагдаж байгаа аж.

Тусгаарлагдсанаас хойш долоо, 14 хоног тутамд коронавирусийн шинжилгээ авсан бөгөөд бүх хариу хэвийн буюу халдваргүй гэж гарчээ. 21 дэх хоног дээр дараагийн шинжилгээг хийх бөгөөд үүгээр мөн хэвийн гэж тогтоогдвол дээрх иргэд ажиглалтын байранд шилжих юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж