“Дэлхийн монголчууд II” хөтөлбөр боловсруулж байна | News.MN

“Дэлхийн монголчууд II” хөтөлбөр боловсруулж байна

“Дэлхийн монголчууд II” хөтөлбөр боловсруулж байна

“Дэлхийн монголчууд II” хөтөлбөр боловсруулж байна

Монгол Улсын Соёлын элч нарын II цахим чуулга уулзалт боллоо. Уулзалтыг нээж Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэлсэн үгэндээ “Монголчууд бид давтагдашгүй соёл урлаг, өв уламжлал, амьдралын өвөрмөц хэв маягаа үеэс үед уламжлан хадгалсаар ирсэн арвин түүхтэй. Энэ үнэт зүйлсээ дэлхийд сурталчлан өнөө цагийн хөгжил дэвшлийн ололт амжилтаа бусадтай хуваалцах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний зорилт билээ. Бид сүүлийн 30 жилд соёлын бодлогоо хөгжүүлэлгүй орхижээ.

Эдийн засаг тэр тусмаа уул уурхайгаа хөгжүүлэхэд анхаарснаас бус үндэсний өв соёл, үүх түүхээ таниулах, соён гэгээрүүлэх, үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх зэрэг Монгол хүнээ төлөвшүүлэх, үндэсний өв соёлоо хайрлах, Та бид “ижилсэл” буюу “identity”-гээ хайхрамжгүй орхижээ. Үүнд шинэ Засгийн газар дүгнэлт хийж байна. Өв соёлын үнэлж баршгүй эд өлгийн зүйлсээ гадагш алдах, зарах, түүхийн дурсгалт барилга байгууламжаа нураан эвдэх зэргээр түүх, соёлын өв, үнэт зүйлсдээ өөриймсөг бус, хүний байдлаар хандаж байгааг залруулна.

Энэ үүднээс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийд нүүдлийн соёл иргэншлээ таниулах зорилтыг тусгаж, Соёлын яам байгууллаа. ГХЯ “Монгол Үндэстний үнэлэмж”, хилийн чанадад байгаа иргэд монгол хэл, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ хадгалан тээх “Дэлхийн монголчууд II” хөтөлбөр боловсруулж байна.

Соёлын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад сурталчилгаагаа эрчимжүүлэх, монгол хэл, соёл, монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх, шинээр барьж буй “Чингис хаан” хаад, язгууртны музейн үзмэр, сан хөмрөгийг бүрдүүлэхэд гадаадад байгаа монгол өв соёлын зарим бүтээл, эд өлгийн зүйлсийн хуулбарлан авахад Та бүхний хувь нэмэр, бидний хамтын ажиллагаа чухал. УИХ-аас 2015 онд баталсан Монгол хэлний тухай хуульд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хамгаалах, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөр, дүрэм журам, боловсруулж хэрэгжүүлэхээр заасан.

Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хөтлөхөөр болж, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2020 оны тогтоолоор баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах үйл ажиллагаанд хөрөнгө мөнгөнөөс илүүтэйгээр хувь хүний эх орон, өв соёл, эх дэлхийгээ гэсэн сэтгэл чухал. Дэлхийн 18 улсад үйл ажиллагаагаа явуулж буй Монгол Улсын 57 Соёлын элч энэ ажилд сэтгэл гаргаж, чухал хувь нэмэр оруулж байгаа.

Мөн онцгой авьяас, ур чадвараараа Монгол Улсын нэрийг дэлхийд гаргаж буй этно рок “Хү” хамтлаг, Сүмогийн Их аварга Хакүхо М.Даваажаргал, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, балетчин Д.Алтанхуяг, дуурийн дуучин Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Монголын Оюун ухааны Академийн Х.Хатанбаатар, Элчин сайд асан, Австрали дахь манай Соёлын элч Жон Лантри нарыг дурьдахад таатай байна.

"Ковид-19" цар тахлын улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтож, бидний үйл ажиллагаанд саад учирч байгаа ч өв соёлоо тасралтгүй түгээн таниулах шаардлага байна. Соёлын элчээр дамжуулан улсаа гадаадад сурталчлахаас гадна Та бүхний үйл ажиллагаа цаагуураа аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах эдийн засгийн боломжийг нээж байдаг” хэмээв.

Энэ удаагийн цахим чуулга уулзалтын үеэр шинээр байгуулагдаад буй Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамныханд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Guest 2020-09-12 202.9.40.76

PANMONGOLISM ?

Avatar

Зочин 2020-09-12 202.126.88.56

Мөнх тэнгэрийн хүчин доор мандтугай!

Avatar

Абдулхаир 2020-09-12 192.82.78.96

Заткнитесь монголы- Идиоты. Аллаху Акбар!

Avatar

Зочин 2020-09-12 202.126.89.198

JAVHLAN shig hiij chadahgui bol doog bolno shuu….delhiin mongol chin urd ba hoino l bainshdee

Avatar

Зочин 2020-09-12 139.5.216.69

Монгол улсын хэсэг зохиолч, хэл бичгийн эрдэмтэд Хятад улсын дарга Си Жинпинд хандаж ил захидал илгээжээ. Гэтэл энэ ил захидлыг Монголын хэвлэлийн хэрэгсэл гаргахгүй байгаа гайхаш төрүүлж байна.

Avatar

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-09-12 139.5.216.69

Ашгүй дээ. Дэмжиж байна. Дэлхий дахины энчээ тэнцээд хам аж төрдөг монголчуудын хэл бичигт сүүлийн арав гаруй жилд ноцтой хохирол учирсаар байгааг Монголын олон нийт одоо ч одоо ч анхаарч, хамгаалах үйл хэрэг өрнүүлмээр байна. Ганц Хятадад ч монгол хэл бичигт гамшиг учирч байгаа биш гэдгийг ч анхаарч үнэнээр нь ярих дуугарах учиртай болов уу. Тэгэхдээ тэр нутаг газрын монголчууд өөрснөө үнэнээр дуугарах ёстой. Тэгж гэмээж нь л дэлхийн олон нийт мэднэ шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж