Тайландын төв хэсгийн Нонтабури хотын төв эмнэлэгт бэлэг эрхтэнээ могойд хазуулсан хүүхэд хүргэгдэн иржээ. Хүүгийн нэрийг Сирапоп Масукарат гэдэг бөгөөд өнгөрсөн Мягмар гаригт түүнийг бие засахаар нойлдоо сууж байх үед могой муу усны хоолойгоор дамжин гарч ирж, хүүгийн бэлэг эрхтэнийг хазсан байна. Хүү маш их айж сандран зугтааж, удалгүй Бан Яай эмнэлэгт хүргэгдсэн аж.
Эмч нар түүний бэлэг эрхтэнд гурван оёдол тавьж, хазуулсан шархыг нь антибиотикоор угааж, могойн хор цусанд нь орохоос сэргийлжээ.
18 настай Сирапоп хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би бие засч байтал гэнэт бэлэг эрхтэн маш их өвдсөн. Доошоо хартал могой байж байсан. Цус хаа сайгүй асгарч байлаа. Жижиг могой байсан хэдий ч маш хүчтэй хазсан. Бэлэг эрхтэн маань эдгэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.
Удалгүй амьтан сургагч нар хүүгийн гэрт ирж, могойг аюулгүй болгожээ. 1.21 метр урттай могойг амьтан сургагч нар хотын ойролцоох ой модонд тавьсан аж.
Холбоотой мэдээ