Өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна | News.MN

Өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр (2020.09.09) хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн 2020 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төсөл болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны төсвийн гүйцэтгэл санхүүгийн нэгтгэсэн тайлан, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдсан асуудал, газрын зөрчил арилгах арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй зарим асуудлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 60 хувьтай байсан бол есдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

2020 оны зуны засварын хугацаанд нийт 498 хэрэглэгчийн гадна дулааны шугамд нягтын шахалт хийхээр төлөвлөснөөс есдүгээр сарын 10-ны байдлаар 215 хэрэглэгчийн 36 томоохон салаа шугамд шахалт хийж, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Нийслэлийн агаарын чанарын бүсэд байрлах төвлөрсөн дулаан, цахилгаанд холбох боломжгүй 2020-2021 онд шинээр ашиглалтад орох 14 сургууль, цэцэрлэгийн 26 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй төсөвт найман байгууллагын 16 халаалтын зуух, БОАЖЯ-наас зарласан 10 сургууль, цэцэрлэгийн 20 халаалтыг хийд шилжүүлэх угсралтын ажил хийгдэж байна.

Мөн энэхүү хуралдааны үеэр Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлын явцын тухай Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр: Сэлбэ дэд төвийн 28 МВт/ц хүчин чадалтай дулааны станцын барилга угсралтын ажил наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 78 хувьтай байна.

Дулааны станц ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороод, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороодын 10 мянга гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгж хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулааны хангамжийн шугам сүлжээнд холбох боломж бүрдэнэ. Дулаан хангамжийн нэгдсэн эх үүсвэртэй болсноор тухайн орчимд барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга байгууламж баригдах суурь нөхцөл бүрдэх аж.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-12 202.126.89.40

АЗ ЖАРГАЛ УЛААНБААТАР

Avatar

Ёё 2020-09-12 202.55.188.83

Энэ засаг даргын үүрэг гүйцэтгэгч банди ямар их яравганасан п***а вэ. хотын байгаа байдлыг харчих олигтойхон ч ажлаа хийхгүй бж. Ер нь хотын даргад хотын уугуул иргэдээс сонгох нь зөв. Хотын ахуй амьдрал мэднэ. Хөдөөний гаралтай оркуудыг тавиад нөгөө малнууд хулгай хийхээс өөр юм чадахгүй. Явган хүний зам ч гэж мэдэхгүй малнууд

Avatar

GUILT 2020-09-12 202.126.89.123

Margaash.s ih huitreh ym bna. Onoodroos halaaltaa ogoochee
Nyalh huuhed, hogshidtei ail or olon bna. Today shygamaa duurgeed margaash halaalt ognob uu. 15
naas halaah yostou, Gehdee 13.naas
2 honogiin omno halaahad yalgaagui bizdee. Guij bna, halaalt ogno uu. Thnx

Avatar

Irgen 2020-09-12 70.181.124.42

Buyan bagaar hotiin dargad devshyyleh nam evsel baina uu.bygdeeree demjye

Avatar

Irgen 2020-09-12 70.181.124.42

Ajil ne dandaa 80 huvitai.jargaltai hargdaad surchihsan darga naraa odoo chuluulj cag boljee.hot maani odoo but yum ne tygjreed yavahaar bailaa.songogchidoo odoo Buyan Gagaag hotiin darga bolgonoor sanalaa ugcguuye.uur hyn baihgyiee.bid shiidvertei uurchlult hiihgyi bol bygdeeree tygjreed bolohoor bailaaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж