Ардын хувьсгалын 98 жилийн улсын баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон ч допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболдын хувийн мессенжер чат задарчээ. Тэрбээр н.Баттогтох багш руугаа бичсэн чатдаа "Юу ч хийхгүй байгаа, багш аа. Гурван өнжөөд станазол л тарьж байна", "Батням багш нисэх ухааны юм ярьсан", "Одоо тэгээд багшаа допингийн шинжилгээг яаж аргалах вэ?" хэмээжээ.




Э.Оюунболдын допингийн шинжилгээнээс WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг зарласан.