Ж.Батзандан: Монгол төрийн нүд, чих болж ажиллах үүрэгтэй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ж.Батзандан: Монгол төрийн нүд, чих болж ажиллах үүрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Монгол төрийн нүд, чих болж ажиллах үүрэгтэй

 

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдээс  санал авахаас гадна иргэдийн асуултад хариулт өглөө. Мөн иргэдийн өргөдлийг хүлээн авах саналын хайрцаг, түүнийг ажиллуулах журмын хамт тус байнгын хорооны дарга Ж.Батзандан дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргад хүлээлгэн өглөө. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.

 

 

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо шинэ оныг шинэ даргатайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цаашид хэрхэн ажиллах вэ?

 

-Өргөдлийн байнгын хорооны зорилго бол нийтийн шинжтэй өргөдлүүдэд түлхүү анхаарлаа хандуулах ёстой. Мэдээж хувийн шинжтэй өргөдлүүдийг авч шийдвэрлэх үүрэгтэй. Нийтийн шинжтэй өргөдөл гэдэг нь тухайн асуудлаар 1000 дээш хүн гарын үсэг зурж ирүүлсэн өргөдлийг авч үздэг. Ийнхүүү тухайн харилцаа болохгүй гэж үзвэл түүнийг шинэчлэх, боловсронгуй болгох хуулийн төслийг боловсруулж УИХ руу оруулдаг. Хариуцсан байгууллагад нь чиглэл өгдөг үндсэн чиг үүрэгтэй. Мөн. Өргөдлийн байнгын хороо Монгол төрийн нүд, чих болж ажиллах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын 21 аймагт  очно.

 

 

-Дүүргүүдээр хайрцаг аялуулж байгаа ажлын үр дүнг хэзээ дүгнэх вэ?

 

-Монгол Улсын аймаг, дүүрэг  болж өгвөл хороо бүрт Өргөдлийн байнгын хорооны санал авах хайрцгийг байрлуулахаар зорьж байна. Хороо бүрт бид 2012 оноос эхлэн Иргэний танхимуудыг байгуулж мэргэжилтнүүд ажиллаж байна. Монгол төрийн ажлыг боловсронгуй болгож алдаагаа засъя хэмээн хүсэж байгаа бол иргэдээ сонсох ёстой. Иргэдээс ирсэн өргөдлүүдэд бид үргэлж дүгнэлт хийж, цаашид Монгол төрийн тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар ярилцах хэрэгтэй. Хуулийн төсөл санаачлах ёстой.

 

 

-Та Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдсоноосоо хойш хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?

 

-Би байнгын хорооны даргын ажлыг хүлээж аваад гурван долоо хоног болж байна. Сүүлийн хоёр сарын дотор Эрүүл мэндийн салбартай холбоотой 400 гаруй өргөдөл ирсэн. Тиймээс ажлаа Эрүүл мэндийн салбараас эхэлсэн. Аймаг, дүүрэг, нийслэлийн эрүүл мэндийн салбарын ажилчдыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа 21 гол асуудлыг хэлэлцсэн. Энэхүү 21 гол асуудлыг өөрчлөх хуулийн төсөл санаачилж Засгийн газраас УИХ руу оруулах гэж байна. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Өргөдлийн байнгын хороо бусад байнгын хороотой хамтарч саналаа боловсруулан хүргүүлж, Эрүүл мэндийн яам болон удирдах албаны хүмүүстэй уулзсан. Эрүүл мэндийн хоёр чухал хууль удахгүй батлагдана. Эдгээр хуулиуд удахгүй тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.MASS.MN

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Tseren 2016-02-03 122.201.31.77

Батзандан танийг улс орныхоо төлөө зүрх нь цохилдог овоо залуу гэж бодож явлаа. Харин сая эх орныхоо эрх ашгаас урвасан Сайханбилгийг АН-с сонгуульд нэр дэвшихийн тулд огцруулахгүй гэж гар өргөсөн нь адилхан урвагч, хогийн шаар болж харагдаж байна.Хайран залуу нас, хайран нэр төр,эцэг өвгөдийн хайран нэр төр.

Oron nutag 2016-02-03 103.57.93.143

Demjij bna. oron nutagt ireerei

Зочин 2016-02-03 103.229.121.137

Энэ нөхөр жинхэнэ популист нөхөр. Өчигдөр иймэрхүү хуулийн хайрцгаа яагаад зарлаагүй юм