Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны V Их Эе хурал тодорхой шалтгааны улмаас хойшлогджээ. Энэ тухай МҮБХ-ноос мэдэгдсэн бөгөөд удахгүй хурлын товыг шинэчлэн товлох ажээ.
МҮБХ-ны V Их Эе хурал энэ сарын 19-нд товлогдсон байсан ч ийнхүү хойшилж байна.
Их Эе зохион байгуулах ажлын хэсгээс нийт аймгийн бөхийн холбоод, дэвжээд, бөхчүүд, улсын цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд болон бөхийн зүтгэлтэн, судлаачидтай уулзаж, ирэх Их Эе хурлаар хэлэлцэх асуудлыг зөвлөлдсөн юм.
Холбоотой мэдээ