Ц.Шинэбаяр нар ХЭҮК-т хандав

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр нар ХЭҮК-т хандав

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа нар өнөөдөр Хүний эрхийн үндэсний комисс/ХЭҮК/-т өргөдөл гаргасан байна.

Тэд тус өргөдөлд УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн 39.3-д заасан “Шаардлагатай гэж үзвэл сонгуулийн төв байгууллага нь … 51 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компанийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгсэл, бусад техник хэрэгслийг сонгуулийн үйл ажиллагаанд үнэ төлбөргүй дайчлан гаргуулах эрхтэй ба эрх бүхий этгээд сонгуулийн төв байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 80.3.3-д “Төрийн болон орон нутгийн өмчийн 51 хувь ба түүнээс дээш оролцоотой хуулийн этгээд” гэж зааж, хувьцаа эзэмшигч иргэний бидний өмчлөх эрхэд төр ноцтой халдсан байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхүүлэн дэмжих үүрэгтэй, хараат бус бие даасан үндэсний байгууллагын хувьд бидний алдагдаад буй төрөхөөс заяасан хуулиар олгогдсон, Үндсэн хуулиар бэхжүүлсэн салшгүй өмчлөх эрхийг нэн даруй сэргээн тогтоох чиглэлээр арга хэмжээ авч, төрийн дур зоргоос найдвартай сахин хамгаалахыг хүсч өргөдлийг гаргав” гэжээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж