“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргалаа

“Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” иргэдэд зориулсан эмхэтгэлийг гаргалаа

Нийслэлийн засаг даргын тамгын газраас өнөөдөр Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” гарын авлагыг танилцуулах арга хэмжээ боллоо. “Нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалт 2016-2019” Эмхэтгэлийг боловсруулахад БСШСУЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжил төв хамтран ажиллаж, Германы Олон Улсын Хамтын ажиллагшааны нийгэмлэг (GIZ) техникийн туслалцаа үзүүлжээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Энэхүү эмхэтгэлд нийтдээ 3 жилийн хугацаанд Боловсролын салбарын хийж хэрэгжүүлсэн 2231 төслийн мэдээллийг багтаасан байгаа. Нийтдээ 33 сургууль, 77 цэцэрлэгэ 2016-2019 оны хооронд ашиглалтанд орсон. 60 цэцэрлэг, 35 сургуулийг 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн 27 сургууль цэцэрлэгийг хүлээж авсан. 112 сургууль, 162 цэцэрлэгт засвар тохижилтын ажлын хийж хэрэгжүүлсэн. Энэ хөрөнгө оруулалтуудын үр дүнд цэцэрлэг, СӨБ-д хамрагдалт 82 хувьд хүрсэн байгаа. Бид бага насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах үйл ажиллагааг эрчимтэй өрнүүлж байгаа. Ингээд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ 636 ААН хөрөнгө оруулалтын ажилд оролцсон. Нийтдээ 7600 гаруй ажлийн байр нэмэгдсэн, үүнд шинээр 2800 ажлийн байр нэмэгдсэн үр дүнтэй хөрөнгө оруулалт болсон” гэлээ.

Тус эмхэтгэл нь боловсролын салбарын хөрөнгө оруулалтын мэдээллийг анх удаа иргэдэд ойлгомжтой ил тод байдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын үр ашгийг үнэлэх, судалгааны мэдээллийн баазыг бий болгож буйгаараа онцлог болж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Нэмэлт: Уг иргэдэд зориулсан эмхэтгэлийг цахим хэлбэрээр www.ulaanbaatar.mn цахим хуудаснаас татаж авах боломжтой юм.

#ШУУД

Нийслэлийн Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг өгч байна

Posted by Нийслэлийн мэдээ on Thursday, September 10, 2020

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж