"Өвлийн олимпийн наадам Хятадад явагдах ёсгүй"

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

"Өвлийн олимпийн наадам Хятадад явагдах ёсгүй"

"Өвлийн олимпийн наадам Хятадад явагдах ёсгүй"

Дэлхийн 160 гаруй хүний эрхийн байгууллагууд нэгдэн IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-нд хандан 2022 оны өвлийн олимпийг Бээжин хотод зохион байгуулах ёсгүй хэмээжээ. Хүний эрхийн байгууллагуудаас ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахт хаягласан захианд Хятадын засгийн газраас Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөр Монгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй арга хэмжээнээс нь авч үзэхэд Хятадад олимпийн наадмыг зохион байгуулах нь үүний цэнийг алдагдуулж байна гэжээ.

Мөн тус захидалд “Олон улсын олимпийн хорооноос өмнөх алдаагаа буцааж, хүний ​​эрхийн талаархи Олимпийн Хартийн үндсэн зарчмуудыг даган мөрдөж улс төрөөс ангид гэдгээ яаралтай харуулахыг бид хүсч байна. ОУОХ ёс суртахууны итгэл үнэмшлээ дахин эрсдэлд оруулах хэрэггүй " хэмээн бичсэн байна.

Харин Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Зао Лижиан өнгөрөгч Лхагва гаригт Бээжин хотод явагдсан хэвлэлийн хурлын үеэр энэхүү захидлыг буруушааж, “Спортыг улс төржүүлэх хэрэггүй. Хятад улс энэхүү захидлыг эрс эсэргүүцэж байна” хэмээжээ.

Олон улсын олимпийн хорооноос гаргасан мэдэгдэлд “ОУОХ улс төрийн асуудал дээр төвийг сахисан байр суурьтай байгаа бөгөөд улс орнуудад олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олгохдоо тухайн орны улс төрийн бүтэц, нийгмийн нөхцөл байдал, хүний эрхийн хэм хэмжээг зөвшөөрч байгаа гэсэн үг биш” гэжээ.

ОУОХ-ны 2017 онд гаргасан мэдэгдэлдээ 2024 оны зуны олимпийн наадмаас эхлэн олимпийн наадмыг зохион байгуулагч улстай байгуулах гэрээндээ хүний эрх, авлигын эсрэг, тогтвортой хөгжлийн заалтуудыг оруулахаа мэдэгдсэн.

2022 оны өвлийн олимпийг бойкотлох уриалга хүч авах төлөвтэй байна. Ирэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид энэ талаар мэтгэлзсэн гэнэ. Нэр дэвшигчдээс хэрвээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол ирэх 2022 оны олимпий наадамд баг тамирчдаа илгээх үү гэсэн асуултанд АНУ-ын Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай байгаа Жо Байден хариулаагүй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж