Хятадын технологийн “Huawei” компани өөрсдийн зохиосон “Harmony OS” үйлдлийн системийг 2021 оноос эхлэн үйлдвэрлэгдэх гар утаснууддаа нэмэлтээр суулгахаар болжээ. Түүнчлэн энэхүү системээ бусад гар утас үйлдвэрлэгчдэд мөн санал болгох юм байна. Одоогоор “Huawei”-н гар утаснууд андройд үйлдлийн системээр ажилладаг бол ирэх оноос давхар “Harmony OS” үйлдлийн системийн сонголттой болох юм.
Тус компани “Harmony OS” системээ жилийн өмнө танилцуулж байсан ба одоогоор зөвхөн ухаалаг бугуйн цаг, телевиз, болон бусад ухаалаг төхөөрөмжүүдэд уг системийг ашиглаж байгаа юм.
Дэлхий дахинд бүх ухаалаг гар утаснууд “Google”-ийн андроид, “Apple”-ийн “iOS” гэсэн хоёр төрлийн үйлдлийн системээр ажилладаг. Тэдгээрийн 85 орчим хувь нь андроид системтэй бол 15 хувь нь “iOS” системээр ажилладаг юм байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ