Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр (2020.9.10) Москва хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын уулзалтад оролцжээ. Энэ үеэрээ тэрбээр гишүүн орнуудыг дотоод асуудалд нь гадаадын хүчнээс нөлөөлөхөөс сэргийлэх шаардлагатай байгааг мэдэгдсэн байна. Ван И хэлэхдээ “Гадаадын хүчнээс бүс нутагт хөндлөнгийн оролцоотой өнгөний хувьсгал эхлүүлэхийг зөвшөөрч болохгүй” хэмээжээ. Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнууд нэгдмэл байдлаар ажилласнаар өндөр үнээр тогтоосон бүс нутгийн тогтвортой байдлаа хамгаалж чадна гэж Ван И мэдэгдэв.
ШХАБ-ын байнгын гишүүн орнууд нь ОХУ, Хятад, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Пакистан, Тажикистан, Узбекистан бол ажиглагч орноор Монгол, Афганистан, Беларус, Иран байдаг. Мөн хэлэлцээрийн хамтрагчаар Азербайжан, Армени, Камбож, Балба, Шри-Ланка, Турк багтдаг.
Эх сурвалж: The Moscow Times
Холбоотой мэдээ