Мандал сум: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сурагчийн тоо 27 болжээ | News.MN

Мандал сум: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сурагчийн тоо 27 болжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Мандал сум: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сурагчийн тоо 27 болжээ

Мандал сум: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй сурагчийн тоо 27 болжээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн 36 сурагч хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан талаар мэдээлсэн. Албан ёсны шинжилгээний эцсийн хариу ирэх долоо хоногийн лхагва гаригт гарна гэдгийг аймгийн Мэргэжлийн хяналтын дарга Б.Баттүвшин мэдээллээ.

Хордлогын шинж тэмдэг илэрсэн 6-10 насны 36 хүүхэд сумын эмнэлэгт хандсанаас 14 нь хэвтэн эмчлүүлж байсан. Тэгвэл энэ тоо 27 болж, сумын эмнэлгийн халдварт өвчин судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Хоолны хордлого авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүүхдүүдийн шээс, цусны шинжилгээний урьдчилсан хариу гарсан. Уг шинжилгээгээр вактерын гаралтай халдварт өвчин гэдэг нь тогтоогдсон. Өчигдрөөс эхлэн хүүхдүүдийн өтгөний шинжилгээг авч, 72 цагийн дараа хариу гарна гэж хэлсэн” гэв. Аймгийн мэргэжлийн хяналтаас өмнө нь хүүхдүүдийн өтгөнөөс шинжилгээ авсан гэж мэдээлж байсан. Гэтэл хүүхдүүдийн ар гэрийнхэн өчигдөр /2020.09.09/ дөнгөж өтгөнөөс шинжилгээ авсан гэдгийг хэллээ.

Мандал сумын Онцгой комисс есдүгээр сарын 7-нд хуралдаж, гуравдугаар сургуулийн үдийн цай хөтөлбөрт хамрагддаг бага ангийн 25 бүлгийн 810 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, тандалт хийжээ. Тус сумын гуравдугаар сургууль нь 400 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч өнөөдрийн байдлаар дөрөв дахин их ачаалалтай 1600 хүүхэд суралцдаг.

"Манай зээ зургаан настай. Энэ жил Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцсан. Өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдрийн /2020.09.03/ орой хичээлээсээ ирэхдээ “Эмээ өнөөдөр муухай хоол идсэн. Хоолноос өмхий үнэртэж байсан. Би хоолоо идэж чадаагүй” гэж хэлсэн. Манай хүүхэд босч, явж чадахгүй болсон. Сандраад сумын эмнэлэг дээр очсон чинь 30, 40 хүүхэд эмнэлэгт хандчихсан, ор байхгүй ачаалалтай байсан. Гэтэл хүүхдүүдэд хордлого тайлах дуслаас өөр эм тариа хийлгүйгээр маргааш өдрийн 16.00 цагаас эмчилгээ хийж эхэлсэн" талаар манайд хандсан иргэн ярьсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МАНАН хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байж болзошгүй 2020-09-11 202.9.46.30

Ял эдэлж буй Ер.сайд асан Ж.Эрдэнэбатын төрсөн суманд энэ зүйл гардаг нь сэжиг бүхий л байна. Удахгүй Төв аймгийн Эрдэнэ суманд ийм зүйл болох байхдаа

Avatar

Зочин 2020-09-11 64.119.26.169

ХОРДСОН НЬ МАШ ТОДОРХОЙ БАЙХАД ЯАГААД ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-11 202.126.89.88

Хүүхдүүд хохироосон тэр этгээдүүдэд хариуцлага тооцоочээ энэ бол маш ноцтой асуудал эрүүл мэндийн

Avatar

зочин 2020-09-11 66.181.166.196

Тэр аймгийн мэргэжлийн хяналтынхан ч найдваргүй этгээдүүд байна даа, аль хэдийн хахууль залгичихсан юм биш үү, шинжилгээ авсан гээд байсан нь аваагүй байна гэдэг чинь ул мөр баллах гэсэн л оролдлого шүү дээ, хэд хонуулж байгаад шинжилгээ авахаар үнэн зөв хариу гарах уу

Avatar

зочин 2020-09-11 203.91.115.251

Хүүхдүүдийг хорлож байна даа

Avatar

ээж 2020-09-11 103.80.210.229

юун удаан гардаг шинжилгээ вэ одоо болтол шалтгаан өвчний оношийг нь тодорхойлоогүй байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж