Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

Алтанбулагийн хилээр 96 иргэнийг татан авлаа

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдөр 96 иргэн хил нэвтэрчээ. Иргэдийг Дархан-Уул аймгийн  “Дархан” зочид буудалд, Орхон аймгийн “Тэсоро” зочид буудалд тус тус тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Алтанбулагийн боомтоор нэгдүгээр сараас хойш ОХУ-д сурч байсан болон бусад орноор дамжин ирсэн  нийт 2250 иргэн хил нэвтэрч, эх орондоо иржээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж