Шинэ ном: “Өчигдөр уулзъя”

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Шинэ ном: “Өчигдөр уулзъя”

Шинэ ном: “Өчигдөр уулзъя”

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Өчигдөр уулзъя” (Бүрлээчийн монолог) шинэ роман уншигчдад хүрээд удаагүй байгаа билээ. Хүүрнэл зохиолын нэгэн элемент болох монолог хэлбэрээр бичигдсэн бөгөөд үйл явдлын хувьд “Сахиуст хангайн нууц” номынх нь үргэлжлэл ажээ. Зохиолч шинэ романыхаа талаар “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, “Шүгдэн”, “Цагаан хар улаан”, “Судасны чимээ”, Сүүлд гарсан “Сүнсний томьёо” цөмөөрөө л орчин цагт өрнөж буй үйл явдалтай. Гагц “Сахиуст хангайн нууц” л урьд дээрийн, өөр цаг үеийн тухай өгүүлдэг. Энэ удаад “Сахиуст хангайн нууц”-ын үргэлжлэл романыг хэвлүүлснээр бас нэгэн мөчлөг зохиолуудаа цэглэж байна” гэжээ.

“Сахиуст хангайн нууц” романд домог хийгээд хараалаар сүлэлдэх ураг төлийн хэлхээ, гоо үзэсгэлэн хийгээд золгүй хайр дурлалын холбоог эрт эдүгээ цагт уялдуулан зохиомжилсон байдаг. Гол дүр нь Баянхонгор аймгийн ятган хуурч Пүрэв гүн хэмээн алдаршсан жонон бэйл Пүрэвжав. Пүрэв гүн язгууртны сонгодог боловсролтой, хосгүй авьяаслаг хөгжимчин ноён байжээ. Зохиолд “…хөг аялгуу ч бас хараал юм биш байгаа?” “Сайхан хүүхэн угаасаа шулам л байдаг” гэхчилэн уншигчдын санаанд оромгүй гайхас төрүүлсэн дүрүүдийн бодролууд урсан хөвөрдөг.

Харин “Өчигдөр уулзъя” роман “Би гэж… Бусад хүн биш, очиж очиж би л байдаг нь даа…” хэмээн монолог урсан эхэлнэ. Эрхэм зохиолчийн хүндэт бэлэг болох эл романы би хүүрнэгчтэй танилцах гайхалтай аялалдаа уншигчид хэдийн шимтэн орсон бөгөөд худалдаанд гармагцаа л бэстсэллэрүүдийн оройн дээд байгаа билээ.

Зохиолч номынхоо хавтасны зургийн тухайд “Манайх хоёр хүү, нэг охинтой. Охиныг минь Гэгээ гэдэг (Монголын анхны Гэгээ! Төрсний гэрчилгээг нь авахад Улсын бүртгэгч тийн хэлээд баяр хүргэж билээ). Охин минь зураач болохоор суралцаж байна. Номын зургаар биш л дээ, өөр чиглэлээр… Гэхдээ сүүлийн үед би хичээлийнх нь ажлуудаас сонгоод л номын хавтсаа гоёчихдог болсон. Одоогоор зургаан номдоо охиныхоо зургийг ашиглажээ.

Шинэ романы хавтсыг хүмүүс янз бүрээр л хүлээж авч. Зуурдын орноос дурсамжаа өгүүлж буй бүрлээчийн орон зайг энэ зургийн зохиомж хангалттай илэрхийлсэн гэж хувьдаа олзуурхаж байгаа…” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж