Зарагдсан барааг буцаадаг болно

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Зарагдсан барааг буцаадаг болно

Зарагдсан барааг буцаадаг болно

Томоохон дэлгүүр, худалдааны төвүүд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн бичгийг лангуун дээрээ өлгөдөг бичигдээгүй хууль бий. “Хэрэглэгч хаан” хэмээн иргэдээ өргөмжилдөг манай худалдааны салбарынхны дүр төрх нэг ийм.

Тоо хэмжээ, чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой худалдаа үйлчилгээ эрхлэгчид  үе, үехэн чанаргүй бараа нийлүүлчихээд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн үгсээр халхавч хийж, хариуцлага хүлээхээс зайлсхийнэ. Тэгвэл тэдэнд ингэж хэлэх эрх бий юу?

Уг нь Монгол Улсад  2003 онд батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль” гэж бий. Энэ хуулийн зургадугаар зүйлийн  “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх хэрэглэгчийн эрх” гэсэн хэсэгт зааснаар зарагдсан барааг буцаах, бүр цаашлаад түүнтэй дүйцэхүйц төлбөрийг буцаан худалдан авагчид олгоно хэмээн заажээ. 

Мөн  энэ хуулийн 12.5-д “Yйлдвэрлэгч, худалдагч барааны баталгаат хугацааны шаардлагыг хангасан бараа борлуулах үүрэгтэй. Чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан тохиолдолд хэрэглэгчийн шаардлагаар түүнийг буцаан авч үнийг хэрэглэгчид олгоно” гэсэн байна. Хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй  үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Тэгвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас бодит амьдралд биелэлээ олдоггүй дээрх хуулийн заалтыг хөрсөн дээр буулгахаар ажлаа эхлүүлсэн байна. Тодруулбал, ШӨХТГ-аас  дэлгүүрүүд “Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг 14 хоногийн дотор лангуунаасаа татаж ажиллахыг сануулж, хугацаатай үүрэг өгөөд байна.  Хэрэв ШӨХТГ-аас тавьсан энэхүү хугацаатай үүргийг биелүүлэлгүй, хэрэглэгчийн эрхэнд халдсан худалдаа үйлчилгээний төв, дэлгүүрүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахаар болжээ. Мөн НӨАТ баримт нэгэнт олгогдсон, бүртгэсэн гэх шалтгаанаар тухайн барааг буцаахгүй, тайлбар тавьж байгаа худалдааны байгууллага байгаа бол  115 дугаарт гомдол мэдүүлэх боломжтой юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж