Нийт 10.1 мянган тонн мах экспортолжээ | News.MN

Нийт 10.1 мянган тонн мах экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Нийт 10.1 мянган тонн мах экспортолжээ

Нийт 10.1 мянган тонн мах экспортолжээ

Улсын онцгой комиссоос цар тахлын үед хийх тээвэрлэлтийн түр журмыг баталж, махны экспортыг тавдугаар сараас эхлүүлсэн билээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар адууны мах 4.6 мянган тонн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 5.2 мянган тонн, хонины түүхий мах 0.3 мянган тонн, нийт 10.1 мянган тонн махны экспорт хийжээ.

Энэ талаар өнгөрсөн Пүрэв гариг (2020.09.10)-т Гадаад харилцааны яаманд болсон “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн II хуралдаан дээр мэдээлэв. Энэ үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь “Манай яам Монгол Улсын Засгийн газрын дунд, урт хугацааны бодлого, стратеги”, “Алсын хараа-2050” зэрэг бодлогын баримт, бичигт Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэгээр ХАА-н салбарыг тодорхойлж, “Хүнс экспортлогч” орон болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

"Covid-19"-тэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, УОК-оос дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, стратегийн хүнсний экспортыг хязгаарлах чиглэлийн дагуу махны экспорт түр хийхгүй байгаа. Импортлогч оронтой "Covid-19"-ийн цар тахлын үеийн хорио цээр, тээвэрлэлтийн нөхцлийг ГХЯ-аар дамжуулан тохирох ажлыг хийсэн” хэмээн мэдэгдэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-11 202.9.46.148

Дотооддоо илүүдэл бий болчихсон махыг гадаадад экспортолж ашиг олох нь зөвөө ! Хамгийн гол анхаарах чстой зүйл бол манай малчид, аж ахуйн нэгжүүд, бизнесменүүдэд орлог ашгийн дийлэнх хувь очиж байх тийм зохицуулалтыг манай эрх баригчид, холбогдох байгууллагууд анхаарч хийгээсэй дээ !!!

Avatar

Х 2020-09-11 58.89.110.87

Дараах ажлыг хэрэгжүүлсэн цагт л баярлах байна.
1. Монголын ард түмнийг хангалттай,чанартай, хямд махаар хангах
2. Махны зах зээлээс хятадуудыг зайлуулах

Avatar

Зочин 2020-09-11 202.21.99.42

50 сая долларын борлуулалт хийжээ баяр хүргэе

Avatar

twet 2020-09-11 202.131.227.82

heden togrogooor gedgiig ni bicheech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж