“Рио Тинто”-ийн захирлыг огцруулна

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

“Рио Тинто”-ийн захирлыг огцруулна

“Рио Тинто”-ийн захирлыг огцруулна

Уул уурхайн “Рио Тинто” компанийн ТУЗ гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак болон Төмрийн хүдрийн уурхайн гүйцэтгэх захирал Крис Солсбери, Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал Симоне Нивен нарыг огцруулахаар болсноо зарлажээ.

“Рио Тинто” компани Австралийн Пилбара мужид төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийж байх үедээ тус улсын уугуул иргэд аборигенуудын 46 мянган жилийн түүхтэй соёлын үнэт өв болох чулуун агуйнуудыг сүйтгэсэн нь дээрх албан тушаалтнуудыш огцруулах үндэс болсон байна.

Дараагийн удирдлагуудыг тодруулах хүртэл буюу ирэх оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл Жан-Себастьян Жак захирлын үүрэг гүйцэтгэх юм байна.  Жан-Себастьян Жак нь 2016 оны долоодугаар сараас хойш Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж