НӨАТ-ын хуулийг зөрчвөл 20 хувиар торгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НӨАТ-ын хуулийг зөрчвөл 20 хувиар торгоно

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын хуулийг зөрчвөл 20 хувиар торгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийслэлийн Татварын газар, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ. Хоорондоо уялдаа холбоотой Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал, Нэг хувийн хотын албан татварын хэрэгжилт Улаанбаатар хотод хангалтгүй түвшинд яваа юм байна. Иймээс энэ сарын нэгнээс эхлэн иргэдэд төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй, баримт хэвлэсэн ч нууцлалын бар кодгүй, тусгай сугалааны дугааргүй аж ахуйн нэгж, иргэнийг хуулийн дагуу торгохоор болжээ. Мэргэжлийн хяналт, татвар, цагдаагийн албан хаагчдын хамтарсан ажлын хэсэг худалдаа, үйлчилгээ эрхэлдэг төвүүдэд шалгалт явуулж, мэргэжлийн хяналт ажлын байрны дүгнэлт гаргахдаа кассын машинтай эсэхийг нь харгалзах юм байна. Хэрэв тухайн аж ахуйн нэгж, үйлчилгээний төв кассын машингүй бол шаардлага тавьж, захиргааны хариуцлага хүлээлгэх аж. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын хуульд зааснаар бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар,  бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар  тус тус торгох юм.

Монгол Улсад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  80 мянган аж ахуйн нэгж байгууллага, 20 мянга гаруй иргэн байдаг байна. Өнөөдрийн байдлаар 80 мянган аж ахуйн нэгжийн  24 мянга буюу нийт татвар төлөгч аж ахуйн нэгжийн 30 хувь нь НӨАТ-ын системд холбогджээ. Энэ нь хангалтгүй үзүүлэлт гэж Нийслэлийн татварын газар үзэж байна. Иргэдийн зүгээс аж ахуйн нэгж, байгууллагаас НӨАТ-ын сугалаатай, урамшуулалтай баримтаа нэхэж байгаа ч ихэнх аж ахуйн нэгж системд холбогдоогүй нь асуудал үүсгэжээ. Харин Нийслэл хотын албан татварын тухайд 2015 он эцэст нийт 1.4 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэж хотын удирдлага тооцсон ч, бодит байдалд дээр 500 гаруй сая төгрөг цугларчээ.

Шинэчлэгдсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэд тооцоотой болж, бизнесийн орчин эрүүлжиж, улс эдийн засгийн зөв бүртгэл, хяналтын тогтолцоотой болно гэж эдийн засагчид харж байна. Мөн жижиг худалдаа эрхлэгчид дээрх хуулийг дэмжиж, хугацаа хэмнэж, яаралтай нууцлалын код бүхий баримт хэвлэдэг кассын машин, программыг нэвтрүүлэх шаардлагатай. Ингэж хэмээнэ өөрийнхөө үйлчилгээ, худалдааны борлуулалтаа хурдтай нэмэгдүүлж чадна. Бизнесийн орчинд эрүүлээр өрсөлдөх боломж нээгдэнэ гэж эдийн засагч Л.Оюун зөвлөсөн. Тооцоогүй хүн ядуу, ядуу хүн тооцоололгүй байдаг гэсэн бодит эдийн засгийн судалгаа байдаг. Харин НӨАТ-ын тухай хууль, урамшууллын тогтолцоо нь  Монгол Улс эдийн засгаа иргэдийн худалдан авалтдаа суурилан бүртгэж, бодитоор тооцох эхлэл болсон, эерэг өргөн хүрээтэй механизм болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2016-02-03 112.72.12.15

Ene huuli garlaa geed amidral deer heregjih heregjihguig bas saitar bodoh ystoi tsag ni bolson hoin heregjuulj ehleh ystoi sh dee. Huuli batlagsad ni ymar utga uchirtai huuli bolj bgaagaa ch medehgui namiin haryaalald orj hucheer zovshoorson konop darj baidah nohodiig ulsiin ikh hurald suulgachihsan mon hedhen hunii, praktsiin erh ashiin tuluu uilchildeg tortei baisaar 20ood jiliig udej bna. ODOO bid nar niiteerei toriin ergelt hiih tsag ni bolson. Ta dorov ard tumen tor 2iin hoorond zuuchilagch baij sain maneger baigaa ch ee chadahgui bol chaddag negendee bair suuria tavij og...

Шударга уу? 2016-02-03 202.179.27.78

Татвар төлөгчид шударгаар, өндөр хяналттайгаар татвар төлдөг боллоо. Тэгвэл татварын их хэмжээний мөнгийг зарцуулдаг төр засгийн газар хэзээ шударгаар зарцуулалт хйидэг болохуу? Зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр бараа үйлчилгээ худалдан авч шахаа хийдэг, нийгмийн халамж нь байхгүй хүмүүсийн нэрээр их хэмжээний мөнгө зувчуулдаг, татварйн их хэмжээний мөнгийг хувийн данс уруугаа шилжүүлдэг нь хавтгайрсан. Ард түмэнд төсвийн мөнгөний зарцуулалтыг шилэн дансаар шударгаар харуулж, хариуцлагаа өндөрсгөх хяналтын орчныг өнөөдөр биий болгомоор байна.

avna torgono huraana.... 2016-02-03 202.21.106.146

ehleed uildveruudee NOAT ugdug bolgooch NOAT AVYA geheer uildver deer sanhuu deer ees ochij av gehiin ...

НӨАТ-ын хууль 2016-02-03 202.170.65.137

НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгаа тавь л даа. Хайгаад олохгүй юм. Татварын сайт дээр байгаа нь хуучнаараа байх шиг байхын. Энэ шинэ хуультай холбоотой жишээ тайлбартай зааварилчгаа гаргаж өгөхгүй бол Нягтлан биш би байтугай нягтлангууд нь ойлгоогүй явж байхын.

бөбө 2016-02-03 202.170.65.137

Нэг Ийм асуудал байна. Одоо ebarimt.mn дээрээс баримт хэвлэхээр тэр нь түүхийн жагсаалтад орохгүй алга болчхын. Аймар урт дугаараар нь хайлт хийж олохоор ямар ч үйлдэл хийж болохгүй нэг баримт байхын. Тэр нь mta.mn рүү татагдах ч юм уу ямар нэг холбоо ерөөсөө алга. Тэр баримтынхаа үнийн дүнгээр mta.mn дээр НӨАТ-ын адааны дугаар оруулж хуучин шигээ л хийхээр байхын. Хуучин НӨАТ-ын падаан бичих ёстой юм уу ёсгүй юм уу?. Энэ татварын алба маш муу ажилладаг хэвээрээ л байхын. Яая дээ энэ үхэр монголчуудыг.

Тайван 2016-02-03 103.23.51.5

СБД-ийн Татварын хэлтэсийн яг хажууд байгаа 5 яам нэртэй зоогийн газар баримт өгөхгүй л байна.Чоно үүрэндээ гэж энэ үү.Татварынхан өөрсдөө хоолоо үнэгүй иддэг юм болов уу, энэ ажлаа өөрсдөө хойш татаад байна уу.Уул нь энэ ажил жигдэрвэл улсын санд мөн ч тустай юм даа.20 гаран жил дуртай нь татвараа төлж явлаа.Одоо бүгд төлөх цаг нь болсон.Ард түмэн сайн дэмжих хэрэгтэй.Баримт өгөхгүй газраар үйлчлүүлэхгүй л байя.Аяндаа бүгд өгдөг л болно.Үйлчлүүлэгч нар байнга баримтаа шаардаж авч баймаар байна.

zochin 2016-02-03 182.160.34.188

Odoo haanaas oryylj ireed bgaa um boloo. Kassin mashinaa eh orondoo buteei. Baylag buteegchdee

zochin 2016-02-03 182.160.34.188

kassiin mashinaa eh orondoo hiideg boloy.Computer tehnikiin salbariinhan negiig bodoh tsag boljee.

Зочин 2016-02-03 180.235.180.87

Гадуур хүнс барааны захууд барааны дэлгүүрүүд бүгд л талон өгөхгүй л байна. Хэзээ ч жигдрэх юм. Өгч байгаа нь хэдэн супермаркет л байна.

Зочин 2016-02-03 59.153.112.56

Энэ ер нь их зүгээр зүйл болоод байх шиг байна, би л мөнгө төлөх бүртээ НӨАТ талон өгөх үү гэж. Асуугаад зарим хүмүүст ад болж байгаа ч гэсэн энэ нийгэмд шударга ёс үүсэн бүрэлдүүлэхэд хувь оруулж байна гэж эрч хүч авч байгаадаа урам жоохон л авч байна, үүнийг цааш нь 10 жил ядаж явуулах хэрэгтэй байна!!!

Төр дарамлахаа азнавал яаасын 2016-02-03 103.57.95.49

Засаг мөнгөгүй болчоод Бизнес эрхлэгчдээ дарамталж торгууль нэрийн дор мөнгө цуглуулах ажил эхлэх гэж байна. Уул нь торгууль гэдэг чинь төсөв бүрдүүлэх арга хэрэгсэл биш л баймаар юм. Эцсийн дүндээ ард иргэдийг 2 хувийг нь өгнө гэж хошгоруулаад зөрүүлээд 8 хувийг карманаас нь авч байгаа хэрэг л дээ. төр байгаа цагт татвар байх нь зүй ёсны хэрэг, гэхдээ энийг яг хэзээ хэрэгжүүлж эхлэх вэ гэдэг цагаа олоогүй алхам боллоо гэж үзэж байна. одоо дэлгүүрүүд бүгд 10 хувиа нэмж барааныхаа үнийг өсгөнө энэ бол тодорхой. урд нь нөатгүй үнээр зардаг байсан барааг юу боллоо гэж хуучин үнээр нь зарахавдээ

Зочин 2016-02-03 122.201.24.150

Женкогийн Талх чихрийн үйлдвэрийн дэргэд байдаг тэдний нэрийн барааны дэлгүүр ердөө НӨАТ-ын кодтой баримтаа өгөхгүй байгааг анхаарна уу

Залилан 2016-02-03 150.129.141.183

Модерн номадс хоолны газар кодгуй талон егеед байдаг. Кодтой талоныг нь буртгуулэхээр алдаа егеед байдаг. Татварын алба ажлаа хийж чадахгуй байна уу, модерн номадс залилаад байна уу?