Мэргэжлийн сүмо бөхийн намрын Аки башё ирэх Ням гаригт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхлэх гэж байна. Таманой дэвжээний багш, бөхчүүд гээд нийтдээ 19 хүн шинэ коронавирусийн халдвар авсан ч Японы сүмогийн холбооноос намрын башёг зохион байгуулахаа мэдэгдсэн. Гэвч өөр нэг таагүй мэдээ байгаа нь Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих магадлалтай тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Хамгийн сүүлд 37 жилийн өмнө л башё ямар нэгэн ёкозүна цолгүй бөхтэй эхэлж байжээ.
Хакүхогийн хувьд өнгөрөгч зуны башё дуусахаас гуравхан хоногийн өмнө баруун өвдөгний гэмтлийн улмаас башёг орхиж байсан бол Какүрюүгийн хувьд тохойны гэмтлийн улмаас зуны башёгийн хоёр дахь өдөр башёг орхиж байсан юм.
Өдгөө 35 настай Какүрюүгийн хувьд одоогоор дэвжээнийхээ бэлтгэлд хамрагдаагүй байгаа бөгөөд өнгөрсөн Лхагва гаригт өгсөн ярилцлагадаа “Ирэх башёд бэлэн биш байна” хэмээжээ. Өдгөө 35 настай Хакүхогийн хувьд сүүлийн таван башёгийн гурвыг нь дуусгаж чадаагүй бол Какүрюү сүүлийн таван башёгийн дөрвийг нь дуусгалгүй орхижээ.
Хакүхо өнгөрөгч арваннэгдүгээр сар болон гуравдугаар сарын башёд түрүүлсэн билээ.
Зочин 2020-09-11 202.9.46.148
Дээрээс нь дарамт шахалт байгаа нь нууц биш ! Сумо бол Японы нийгэм,улс төртэй салшгүй холбогдсон бараг л шоу цэнгээний хэмжээнд очсон спорт ! Нийгэм олон нийтийн зүгээс мөн улс төрчдийн зүгээс байнга л сумогийн холбоонд анхааруулга, ил далд оролцоо бдг гэжуга ! Нуулгүй хэлэхэд сумо дахь Монголчуудын ноёрхолыг эцэс болго гэж бга бх ! Гэвч 120 сая самурай нар дотор сумогийн ёкозуна болох хүн байхгүй байгаа нь харамсалтай !!!
KLara 2020-09-11 202.131.248.250
ganerdene turuuleerei
Зочин 2020-09-11 66.181.176.199
Урвагчид барилдаад хэрэггүй. Элгээ тэврээд хэвтцэгээ.
Зочин 2020-09-11 64.119.20.221
юу гээд солиороод бгаан бээээ.үхсэнийх нь урвагч?
Зочин 2020-09-11 66.181.191.34
2 сайхан аврага даа эрүүл энхийг хүсье
с 2020-09-11 64.119.19.18
Зодог таалиачээ. Ялангуяа Ананд. Санаа байвч сачий хүрэхгүй байгаа бол болиод залуучуудад зайгаа тавьж өгөх хэрэгтэй ш дээ.б
Зочин 2020-09-11 66.181.161.12
Ene 2 odoo bolio