Хакүхо болон Какүрюү нар башёг өнжих магадлалтай

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Хакүхо болон Какүрюү нар башёг өнжих магадлалтай

Хакүхо болон Какүрюү нар башёг өнжих магадлалтай

Мэргэжлийн сүмо бөхийн намрын Аки башё ирэх Ням гаригт Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхлэх гэж байна. Таманой дэвжээний багш, бөхчүүд гээд нийтдээ 19 хүн шинэ коронавирусийн халдвар авсан ч Японы сүмогийн холбооноос намрын башёг зохион байгуулахаа мэдэгдсэн. Гэвч өөр нэг таагүй мэдээ байгаа нь Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар энэ удаагийн башёг өнжих магадлалтай тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Хамгийн сүүлд 37 жилийн өмнө л башё ямар нэгэн ёкозүна цолгүй бөхтэй эхэлж байжээ.

Хакүхогийн хувьд өнгөрөгч зуны башё дуусахаас гуравхан хоногийн өмнө баруун өвдөгний гэмтлийн улмаас башёг орхиж байсан бол Какүрюүгийн хувьд тохойны гэмтлийн улмаас зуны башёгийн хоёр дахь өдөр башёг орхиж байсан юм.

Өдгөө 35 настай Какүрюүгийн хувьд одоогоор дэвжээнийхээ бэлтгэлд хамрагдаагүй байгаа бөгөөд өнгөрсөн Лхагва гаригт өгсөн ярилцлагадаа “Ирэх башёд бэлэн биш байна” хэмээжээ. Өдгөө 35 настай Хакүхогийн хувьд сүүлийн таван башёгийн гурвыг нь дуусгаж чадаагүй бол Какүрюү сүүлийн таван башёгийн дөрвийг нь дуусгалгүй орхижээ.

Хакүхо өнгөрөгч арваннэгдүгээр сар болон гуравдугаар сарын башёд түрүүлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж