Допингийн шинжилгээнд бүдэрсэн гурван бөх хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Допингийн шинжилгээнд бүдэрсэн гурван бөх хэн бэ?

Допингийн шинжилгээнд бүдэрсэн гурван бөх хэн бэ?

Ардын хувьсгалын 99 жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд тунасан болон шөвгөрсөн бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу уржигдар/2020.09.09/ БНСУ-аас ирсэн тухай бид өмнө нь та бүхэнд мэдээлсэн. Тэгвэл хариу ирсэнтэй холбогдуулан гурван бөхийн шинжилгээний хариунаас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай яриа гарлаа.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар улсын аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Ш.Пүрэвгарьд нараас сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн гэх боловч албан ёсоор баталгаажаагүй, Хууль зүйн яамнаас албан ёсоор бөхчүүдэд хариуг нь өгөөгүй байгаа гэсэн мэдээлэл байна.  Улсын харцага Б.Бат-Орших болон улсын начин Ш.Пүрэвгарьд нар энэ жилийн улсын их баяр наадмаар урамтай сайхан барилдаж улсын цолонд хүрсэн хоёр бөх. Харин Н.Батсуурь аваргын хувьд сүүлийн гурван төрийн наадам дараалан үзүүр түрүү булаалдсан өнөө цагийн үнэмлэхүй хүчтэнүүдийн нэг билээ.

Энэ жилийн наадмын түрүү бөх улсын аварга П.Бүрэнтөгс ч өөрийн сошиал хуудсаараа дамжуулан “Одоогоор допингийн эсрэг үндэсний төвөөс надад ямар нэгэн хариу хэлээгүй байна. Надад нууж хаагаад байх зүйл байхгүй. Буруу зөрүү мэдээлэлд битгий автаарай” хэмээжээ.

Одоогоор Надад допингийн хариу ирсэнийг мэдэгдээгүй болно

Posted by Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс on Thursday, September 10, 2020

Энэ жилийн үндэсний их баяр наадамд шөвгөрч, үзүүр түрүүнд үлдэж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүд:

  • Улсын аварга Н.Батсуурь
  • Улсын аварга П.Бүрэнтөгс
  • Улсын арслан Р.Пүрэвдагва
  • Улсын заан Б.Пүрэвсайхан
  • Улсын заан М.Бадарч
  • Улсын харцага Ц.Одбаяр
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага Б.Бат-Орших
  • Улсын начин Б.Орхонбаяр
  • Улсын начин Д.Хүдэрбулга
  • Улсын начин Н.Мустафа
  • Улсын начин Ш.Пүрэвгарьд
  • Улсын начин Ц.Мөнхбаяр
  • Улсын начин О.Мөнх-Эрдэнэ
  • Улсын начин Т.Дүгэрдорж
  • Улсын начин Х.Цогтгэрэл
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж