Ikea брендийг мэдэхгүй хүн ховор. Тус компани хэрэглэгчдэдээ зориулж гар утасгүйгээр хоолоо тайван идэх онцгой ширээг зохион бүтээжээ.
Уг ширээнд суусан хүмүүс хоолоо буцалгахын тулд гар утаснуудаа тусгай хавтан дээр тавих ёстой. Хэдий чинээ олон гар утас байна, төдий чинээ хоол хурдан буцална. Уг туршилтад оролцсон хүмүүс бүгд л ухаалаг гар утсаараа хоолны зургаа авч сошиал сүлжээнд тавьж, бүх анхаарлаа утсандаа хандуулахыг хүсч байсан ч аргагүй эрхэнд хоолоо болгож идэхийн тулд утсаа тавьцгаана. Харин гар утасгүйгээр хооллох тэдэнд үнэхээр таатай байгааг дараах видеоноос харна уу.
Т.МӨНХ