Найр, наадам, айраг, хуушуурт хөл алдан нийтээрээ баяссан зуны нарлаг өдрүүд ард үлдэж, намрын сэрүү орохтой зэрэгцэн Улаанбаатарын тулгамдсан асуудал дахин сэдэрдэг улирал айсуй. Утааг нэг мөр шийдэх, гэр хорооллын 200 орчим мянган янданг цөөлөх хамгийн үр ашигтай аргад одоогоор барилгажилтаас өөр хувилбар байхгүй. Төрөөс иргэдийг орон сууцжуулах бодлого хүлээлт үүсгээд удаж байгаа бол зах зээлд дээрх 70 мянган сул орон сууц эзнээ хүлээж байна.
Иргэдийн хувьд байранд орох ганц найдвар нь ипотекийн зээл. Өрхүүдийн тухайд гэр хорооллоос шуудхан байранд шилжих боломж, нөхцөл харилцан адилгүй ч байрны урьдчилгаа, тогтвортой ажил эрхлэлт, нийгмийн даатгал, цалингийн түүх зэрэг нь 8 хувийн зээлийн гол шалгуур. Энэхүү шалгуур үзүүлэлтийг хангаж, урьдчилгаа төлбөрөө эртнээс бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд зээлийн хүү буурч 6 хувь болохыг амьсгаа даран хүлээж буй. Жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдсан иргэд ч ч бас хүү буурахыг хүлээж байгаа гэж хэлж болно.
Өнөөдрийн байдлаар 110 мянган иргэн жилийн 8 хувийн хүүтэй ипотект хамрагдсан ба 38 мянга орчим нь зээл төлөлтийн хугацаагаа хойшлуулаад байна. Тэгэхээр зээлээ цаг тухайд нь төлсөн 70 мянга орчим зээлдэгч хүү буурахыг хүлээж байгаа юм. Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг бууруулж 6 хувь болгох тухай асуудлыг өнгөрсөн тавдугаар сараас сөхөж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Одоогийн эрх баригч нам МАН 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийг угтсан 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох асуудлыг тусгаснаараа сонгогчдоос багагүй санал авсан байдаг. Гэвч төд удалгүй уг амлалт “замхарч” иргэд ч хүлээж цөхөрсөн.
Эрх баригчдын мөрийн хөтөлбөртөө тусгасан ч хэрэгжүүлээгүй амлалт орон нутгийн сонгуулийн өмнө хөрсөн дээр буух уу гэдэг хүлээлт бий болсон. Тодруулбал, Засгийн газраас орон нутгийн сонгуулийг угтаж ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулна гэдгээ зарлахаар бэлтгэж байгаа гэнэ.
Барилга хот байгуулалтын яамны мэдээлснээр жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг бууруулж 6 хувь болгох асуудлыг ойрын хугацаанд Засгийн газарт танилцуулж хэлэлцээд шийдвэрлэх аж. Энэ талаар БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Ипотекийн зээлийн хүүг 6 хувь хүргэх зорилтыг БХБ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Сангийн яам, Монголбанктай хамтарч судлаад урьдчилсан байдлаар 6 хувь руу буулгая гэдэг тохиролцоонд хүрч байна. Үүнийг аравдугаар сарын 1-нээс байх уу, хэзээ байх вэ гэдгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар дээр ярьж байгаад танилцуулахаар урьдчилсан тооцоо судалгааг хийсэн” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.
Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгох асуудлыг аравдугаар сарын 1-ны өдрөөс ажил хэрэг болгохоор шийдвэрлэсэн гэх албан бус мэдээлэл байна. Ингэхдээ зөвхөн шинээр ипотекийн зээлд хамрагдах иргэдэд 6 хувь үйлчилнэ гэх мэдээлэл ч байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд засгийн газар Монголбанкнаас гарсан ажлын хэсэг хүүг бууруулах боломжийг судлаад 6 хувь болгох боломж бий гэх дүгнэлт хийсэн байдаг юм. Гэвч зээлийн санхүүжилт хангалтгүйгээс иргэд ипотекийн зээлэнд хангалттай хамрагдаж чадахгүй байгаа нь нууц биш. Засгийн газар энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлбэл илүү олон айл өрх орон сууцанд орох боломж бүрдэх ч орон нутгийн сонгуулийн дараа хэрэгжих эсэх нь бас л эргэлзээ дагуулж буй. Хэрэв аравдугаар сарын 1-ны өдрөөс жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 6 хувь болгох шийдвэр хэрэгжихгүй бол сонгуулийн өмнө эрх баригчид ипотекийн зээлээр шоу хийснээс өөрцгүй болох болов уу.
Б.ЦЭЦЭГ
зээл аваагүй хүн 2020-09-11 220.245.142.212
Нөгөа тэтгэвэрийн зээл шиг л нэг хэсгийг нь хохироох нуу
Зочин 2020-09-11 202.9.46.30
Шинэ хуучин гж ялгахгүй байлгүй дээ , тэгвэл бослого гарна
ххх 2020-09-11 103.80.210.229
8 хувийг 6 хувь болохыг хүлээсээр байгаад бараг хугацаа нь дууслаадаа
Намын гишүүн 2020-09-11 119.40.98.18
Манай МАН-ч хэлсэндээ хүрдэг нам шүү. Та нар харж бай хуучин, шинэ гэлтгүй цөм 6% болно. Цаашид ч бууна.
Зочин 2020-09-11 202.126.90.55
СОНГУУЛЬ-АА ГЭЖ……ТАВИЛАН ЮМДААА….
Зочин биш 2020-09-11 192.82.64.208
delhii dayaar 2-3% gej yavaad udaj baina, manai banknii darga nertei hulgaich nariin hiij baigaa zali n ene baihgui yu. ard tumnii mungun deer bayajij ard tumniigee shuldag gants arga n 8%-iin zeel. Udurt 1,000,000 tugrugnii hool iddeg novshnuud munguu aldana geed hezeech zeeliin % -iin buulgaj chadahgui. Mongolin buh bank ulsiih baih heregtei bna, ulsiih bolson tohioldold l 2-3% boloh magadal ih. Itgehgui bol yaponii bairnii zeeliig haraad uz. 2,3%-aas deeshildeggui udaj baina.
Зочин 2020-09-11 64.119.23.149
ХЭРВЭЭ 8 ХУВИЙГ 6 БОЛГОВОЛ ХУУЧИН ШИНЭ ГЭЖ ЯЛГАВАРЛАЛГҮЙ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ.ТЭГЭХГҮЙ БОЛ ОЛОН ЖИЛ 8 ХУВИЙН ХҮҮГИЙН ДАРАМТАД БГАА ИРГЭД ХОХИРЧ ҮЛДЭНЭ. ТЭД ЗҮГЭЭР ХАРААД СУУХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ.
16tai batsaanii sanal bodol. 2020-09-11 150.129.140.87
6% gdeg 8% baisnaas deer l dee gehdee yagaad 3% ymuu 4% baij boldoggui ym be??? Mongoliig ediin zasgiig hymrald oruulj baigaa asuudluudiing neg ni ene Ipotek shuudee. Ipotek-g 3 ymuu4% bolgowol ard irgdiin dotoodod baraa bvteegdehvvn awah hurungu uusne ingsneer ediin zagsiin dotoodiin ergelt saijirch Ulsiin ediin zasag jhn ch gsn togtwortoi bolno. Bas ene binzeniihee uniig 10-1s tsutslalguigeer ene chigten n bariwal sain baina.
1 2020-09-11 202.131.245.6
Ипотекийн зээл яг зорилтод бүлэгтээ хүрэхгүй байнаа. Өнөөдөр УБ-н өнцөг булан бүрт, хоосон газар болгонд л болсон болоогүй байшин бариад байхад гэр хорооллоос нэг айлын яндан бууж харагдана уу. Үнэхээр үүнийг төгс хүртээмжтэй болгоё гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлтөө хийгээд тэнд байшин барилга барьсан, тэндээс нь худалдаж авч байгаа иргэдэд олгох нь зөв байх. Тэгж чадвал гэр хорооллын айлын тоо буурна, хот тэлнэ. Тэгэхгүй бол өнөөдөр гэрээсээ гараад алхах ч зайгүй, зүгээр л машин зам болло
ЮУ ХУЦААД БАЙГААН БЭ 2020-09-11 202.170.80.25
8ХУВИАР АВСАН Н ХОХИРЧ БАЙГААМУУ
бүү хууртаарай, 2020-09-11 104.232.37.5
Худлаа худлаа, орон нутгийн сонгууль болох гээд тэрнээс урьтаж ийм сенсаац дэгдээгээд санал авах төдий санаа байна.
шийдвэрээ нэн даруй гаргаж зарлавал итгэж санал өгөх байх, чадахгүй худла хүмүүсийг хөөрөгдсөн мэдээ цацааад байвал хууртахгүй байх.
ЗОЧИН 2020-09-11 64.119.27.113
ШОУ ШҮҮ ДЭ. НИЙЛҮҮЛЭЛТ НЬ ЭРЭЛТЭЭСЭЭ ДАВЧИХСАН. БАРИГДААД БОРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙР ЗАХ ЗЭЭЛД ИХ БОЛЧИХСОН. БАНКНААС ЗЭЭЛ АВСАН БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ЦААД ЭЗЭД НЬ УЛС ТӨРЧИД. НЭГЭНТ БОРЛОГДОХГҮЙ БАЙГАА БАЙРАА ЗАРХЫН ТУЛД ХҮҮГ БУЛГАЖ БАЙНА. ГЭХДЭЭ ДАГААД БАЙРНЫ ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА. ДҮНДЭЭ ДҮН.
Зочин 2020-09-11 64.119.27.113
БУУРЧ БАЙВАЛ САЙН Ч ЯМАРЧ ЯЛГАА БАЙХГҮЙ. БАЙРНЫ ҮНЭЭ ӨСГӨӨД БАЙНА. ДҮНДЭЭ ДҮН.
ннн 2020-09-11 192.82.65.120
Бага гэсэн буурч байвал залуучуудын амьдралд их тус дэм болно.
Зочин 2020-09-11 43.228.129.250
4% bolgoh ni zuv bh aa.
Зочин 2020-09-11 66.181.161.53
Зарагдахгүй байгаа зайсангийн үнэтэй байраа ашиглалт эргэлтэнд оруулах нэг төрлийн заль мэх байна доо, уг нь урд өмнөх зээлийг ч гэсэн 6 хувь болгосон бол амлалтаа биелүүлсэн гэж тооцогдох байв.
МӨӨГИЙ 2020-09-11 92.38.148.62
ТОСК-Г ДАМПУУРУУЛСАН ЖАСРАЙН АЧ ХҮҮ БА ТҮҮНИЙ БАГТ ХАРИУЦЛАГ ТООЦОХГҮЙ БҮР ЖАСРАЙ ЗЭЭ ОХИНД НЬ САЙД ӨГЧ ШАГНАСАН НЬ ШИВШИГ, УРГАХ НАРАН, ХИЛЧИН ,ЗАЛУУС, ШИНЭ НАЛАЙХ, БУЯНТ УХАА1-2 ГЖ ХОТООС ГАДНА ЗЭЭЛ АВЧ БАЙР БАРИАД ХҮН АВАХГҮЙ АРГАА БАРААД ТҮРЭЭС ГЭЖ ДОЛООГЧДДОО ҮНЭГҮЙ ТАРААХ ТЭНЭГЛЭЖ БАЙХААР ХОТЫН ТӨВ ГАНДАН 100АЙЛ,НАРАНТУУЛЫН АРААС СҮНЖИНГРАНД ХҮРТЭЛ ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ ЗӨВХӨН ЭНЭ3ГАЗАР ИПОТЕК ӨГЧ 1СУМААР 3ТУУЛАЙ БУУД МАНГАРУУДАА
Irgen 2020-09-11 70.181.124.42
Songuuli bolohoor amlalt ugch huursaar 30 Jul boljee.ard tymen amidral dordsoor zeelgyi hyn ger byl baihgyi bolson. Tegeed az jargatai hotiin irged genee. Dagva gedeg luivarchin.ard olnooroo togloson MANiig dahin bitgiu songooroi.
Irgen 2020-09-11 70.181.124.42
Zeeree hoishluulaagyi irgeded olgoh 2 huviin hungulult haachsan be.songuuli bolohoor amlasan amlaltaa martsan bol dahin byy song. MAN songoltoo martjee.dahin byy songo
ЦУГ 2020-09-11 202.179.25.121
8 хувь авсан иргэдээ цэг буулгаач ээ
Зочин 2020-09-11 180.149.93.98
8 байхад нь авсан нь бидний буруу юу тэ
Dd 2020-09-11 103.212.117.156
hezee ch buulgahguie. Hohi chin shde haha