Эминемийн аминд халдахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Эминемийн аминд халдахыг завджээ

Эминемийн аминд халдахыг завджээ

Энэ оны эхээр Эминемийн Детройт дахь гэрт нэвтэрсэн этгээд шүүх хурал дээр түүнийг хөнөөхөөр очсон гэдгээ хүлээжээ. Эминем буюу Маршалл Матерс  дөрөвдүгээр сарын 5-нд 03:00 цагт гэрт нь нэвтэрсэн Мэтью Дэвид Хьюжсийг барьж цагдаад өгчээ. Эхэндээ Эминем гэрт нь чимээ гарахад хамаатан нь ирж хэмээн бодсон гэнэ.

27 настай хэрэгтэн тэр явдлаас хойш саатуулагдаж байгаа бөгөөд хувийн өмчид нэвтэрсэн нэгдүгээр зэргийн, хувийн өмчийг эвдэн сүйтгэсэн гэх хэргүүдэд буруутгагдаж буй юм. Мөн түүний анхан шатны шүүх хурал энэ сарын 9-нд болж, Офицер Адам Хаксток хэрэгтнээс ямар шалтгаантай Эминемийн гэрт нэвтэрснийг асуухад “хөнөөх гэж” хэмээн хариулсан талаар мэдүүлжээ.

Гэвч хэрэгтний өмгөөлөгч дээрх мэдүүлгийг үгүйсгэж, “Офицер хаанаас ийм мэдээлэл сонссонд эргэлзэж байна. Хэрэг гардаг шөнө сэжигтэн, хохирогч хоёр бие биедээ огт хүрээгүй” хэмээсэн байна.

Харин Эминемийн мэдүүлснээр хэрэг гардаг шөнө хэрэгтэн Эминемийн гэрийн цонхыг тоосгоор хагалан орж ирсэн гэнэ. Мөн түүнийг сэрэхэд хэрэгтэн зэвсэггүй, өөдөөс нь хараад зогсч байжээ. Эминемийг сэрснийг мэдээд хэрэгтэн байшингаас гарч зугтсан ч харуул түүнийг зогсоож, цагдаа ирэхэд хүлээлгэж өгсөн байна.

Мэтьюгийн хийсэн хэрэгт 20 жил хорих ял, түүнээс гадна их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулдаг аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж