Сүрдүүлэг хийсэн Бензема Евро 2016-д тоглох уу?

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Сүрдүүлэг хийсэн Бензема Евро 2016-д тоглох уу?

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шүүгчийн хүсэлтийн прокурорын газар хүлээн авсан нөхцөлд Карим Бензема Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна. Үүнээс гадна үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд тэрээр эргэн багтсан ч гэсэн түүнтэй холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгах  юм байна. Испанийн хөлбөмбөгийн клубын тоглогч Карим Бензема бусадтай хамтран Матье Вальбуэнийг сүрдүүлэн ихээхэн хэмжээний  мөнгө салган авсан гэх  хэргийг мөрдөн шалгаж байгаа юм. Үндэсний шигшээ багийн тоглогч Матье Вальбуэний хувийн нууц бүхий дүрс бичлэгээр нь сүрдүүлсэн хэргээр Бенкема болон бусад 4 тоглогчийг өнгөрсөн оны 11-р сарын 4-ний өдөр саатуулсан юм. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл 3 хүртэлх жилээр хорих шийтгэл ноогдуулж мэдэх юм. Францын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ноэль ле Гре Евро 2016-д Бензема оролцох эсэх нь шүүхийн шийдвэрээс шалтгаална гэсэн мэдээллийг өгч байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж