Царай таних технологийг хориглосон анхны хот Портлэнд болно

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Царай таних технологийг хориглосон анхны хот Портлэнд болно

Царай таних технологийг хориглосон анхны хот Портлэнд болно

АНУ, Ореган мужийн Портлэнд хот энэ долоо хоногт хувийн болон төрийн бүх байгууллага царай таних технологи ашиглахыг хориглосон анхны хууль баталлаа. Хууль тогтоогчид энэ хуулийг санал нэгтэйгээр дэмжицгээсэн гэнэ. “Портлэндчүүд хэн нэгэн хувийн мэдээлэл, орон зайд нь халдахаас айж амьдрах ёсгүй” хэмээн хотын дарга Тед Вилер хэлсэн байна. Түүнээс гадна Франциско, Оаклэнд, Бостон тэргүүтэй өөр олон хот сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаас болж царай таних технологийг буруутгах болсон билээ. Гэхдээ хамгийн түрүүнд хууль баталснаараа Портлэнд хот анхдагч болж байгаа нь энэ.

Шинэ хуулийн дагуу ресторан, хүнсний дэлгүүр, соёл амралтын газар, банк, эмнэлэг, зочид буудал, нисэх буудлын дэлгүүр, нийтийн тээвэр зэрэг бүх үзвэр, үйлчилгээний байгууллага царай таних технологи хэрэглэх хориотой аж. Харин сүм, хувийн эзэмшил, хувийн клуб, хүрээлэнгүүдийн хувьд царай таних технологи ашиглах эсэх нь нээлттэй үлджээ. Мөн гар утасны түгжээ нээх, цахим орчинд таг хийх, филтер ашиглахад царай таних технологи ашиглаж болох гэнэ.

Хууль зөрчсөн ямар ч байгууллагыг иргэн шүүхэд өгч болох агаад буруутай байгууллагыг 1000 ам.доллар хүртэлх мөнгөөр торгох юм. Энэ зун өрнөөд буй ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөн царай таних технологийг хүчтэй эсэргүүцэж, олны анхаарлын төвд оруулсны үр дүн энэ билээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж