Навальныйгийн хэвтэж буй эмнэлгийг цагдаа нар бүслэв

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Навальныйгийн хэвтэж буй эмнэлгийг цагдаа нар бүслэв

Навальныйгийн хэвтэж буй эмнэлгийг цагдаа нар бүслэв
A cyclist drives past a police car that is parked in front of the Charite hospital in Berlin, Germany, Thursday, Sept. 3, 2020. The German government says Russian opposition leader Alexei Navalny, who receives medical treatment at the Charite hospital, was poisoned with the same type of Soviet-era nerve agent that British authorities identified in a 2018 attack on a former Russian spy. (AP Photo/Michael Sohn)

Оросын сөрөг хүчний нөлөө бүхий улстөрч Алексей Навальный өнгөрсөн наймдугаар сарын 22-оос хойш Берлин хотын Шарите эмнэлэгт эмчлүүлж байна. Берлины эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн тэрбээр хэдхэн хоногийн өмнө сэргэсэн юм. Улмаар Алексей Навальный нисэх онгоцонд ухаан алдахаасаа өмнө юу болсон талаарх үйл явдлыг нэхэн санаж, ярьж эхэлсэн хэмээн Германы “Spiegel” сэтгүүлд мэдээлжээ. Түүнчлэн Алексей Навальный сэргэж, эргэлт авах боломжтой болсноор эмнэлгийн хамгаалалтыг чангатгаж, олон тооны цагдааг “харуулд” зогсоожээ.

Кремлийн бодлогыг шүүмжлэгч, авлигатай тэмцэгч Алексей Навальный наймдугаар сарын 20-ны өдөр Сибирийн Томск хотоос Москва руу нисэж явахдаа ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Омск хотын эмнэлэгт тэрбээр амьсгал дэмжих төхөөрөмж залгуулан анхан шатны тусламж авсны дараа Берлин хотын Шарите эмнэлэгт шилжүүлсэн. Германы Засгийн газраас мэдээлснээр Алексей Навальныйгийн биеэс новичок гэх химийн бодис илэрсэн аж. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Алексей Навальныйг Берлин рүү шилжүүлэхээс өмнө авсан шинжилгээгээр ямар ч хортой бодис илрээгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: Radio Free Europe/Radio Liberty

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж