Ливан улсын нийслэл Бейрут хотын боомтод яг одоо татваргүй барааны дэлгүүрийн газрын тос, дугуйны агуулахад гал гарсан талаар Ливаны арми албан ёсоор мэдээлж байна.
Гал унтраах ажиллагаа эхэлж, армийн нисдэг тэргүүд агаараас тусалж байгаа гэнэ. Цахим орчинд боомтын ойролцоо байгаа иргэд гарч байгаа түймрийн дүрс бичлэгүүдийг тавих болжээ. Бичлэг дээрээс харвал гал багагүй талбайд тарсан бөгөөд асар их хар утаа гарч байх аж.
Энэ үйл явдлаас сар орчмын өмнө Бейрутын боомтод байсан их хэмжээний аммонийн нитрат дэлбэрч 170 хүнамь үрэгдэн 6000 хүн гэмтсэнээс гадна олон мянган иргэд орох оронгүй хоцорсон билээ.
Эх сурвалж: CNN.COM