Зөрчлийн тухай хуулиар 3000 иргэн баривчлагджээ | News.MN

Зөрчлийн тухай хуулиар 3000 иргэн баривчлагджээ

Зөрчлийн тухай хуулиар 3000 иргэн баривчлагджээ

Зөрчлийн тухай хуулиар 3000 иргэн баривчлагджээ

Энэ оны найман сарын байдлаар гэмт хэргийн улмаас 782 хүүхэд хохирчээ. Тэдний 82 нь бусдын гарт амь насаа алдсан бол 290 нь гэмтсэн байна. Хэдийгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад эл үзүүлэлт  35 хувиар буурсан гэх боловч хүүхэд хүчирхийллийн “золиос” болж буйг харуулж буй. Үүний цаана хэчнээн хүүхэд цоочтой хаалганы цаана хүчирхийлэлд өртөж байгааг хэлж мэдэхгүй.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллээр Зөрчлийн тухай хуулиар 3000 иргэнийг баривчилж, Эрүүгийн хуульд заасны дагуу 200 орчим гэмт хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт шилжүүлжээ. ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзааны хэлснээр сүүлийн гурван жилд бэлгийн хүчирхийлэл ихсэх хандлагатай байгаа аж. Мөн ахуйн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа нь тогтоогджээ. Тэрбээр  “Хүүхдийн хүчирхийллийг ихэвчлэн хойд эцэг эх нь үйлдсэн байдаг. Гэхдээ хүүхдүүдээ сайн өсгөөд явж байгаа хүмүүс байгаа. Сүүлийн гурван жилий нбайдлаар 5043 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн тоо баримт бий. Тэдний 1000 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон. Залуу хосууд үүргээ ухамсарлаагүй гэр бүл төлөвлөснөөс болж салдаг. Дахин гэр бүл зохиоход хүүхэд анхны хохирогч болж байна. Энэ тохиолдолд бага насны хүүхдүүд хаана хандахаа мэддэггүй тул цагдаагийн байгууллагад мэдээлэл ирдэггүй” гэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

С 2020-09-11 60.34.235.215

Зарим монголчууд адгууснаас доор байх юмаа, ийм хүмүүс монгол улсын хөгжил, монголын ирээдүйд гай болж байна гэдгээ ойлгодог боловуу. Төр ард түмнээ ажилтай байлгаж нийгэмшүүлэх тал дээр ажилмаар байна, ажилгүйчүүд архи ууж, зугаацахаас өөр хийх юм алга байна шүү.
Дархан Улаанбаатарын зам тавих хүмүүс зөндөө байна, дээр үед зохион байгуулдаг байсан шиг (атрын аян) ажилгүй иргэдийг аян зарлаж ажилд дууддаг баймаар байна. Хөдөлмөрийн яам юу хийж байнаа!!!!

Avatar

Зочин 2020-09-11 202.126.89.74

Ynendee iim huuli togtoomjiig sahij bielvvlj baij l mongolchuud irgenshine dee !

Avatar

Зочин 2020-09-11 202.131.225.197

durakuudaa bizdaakuudaa tejeej usguj hairlaj chadahgui bol bitgii huuhed toruuleechee olon huuhedtei ajil hiideggui huuhdiinhee toogoor mungu avchihaad arhi uudag ulsuud olshirloo. suvag muvgaa sab gedsee boolgoochee bizdaakuuudaa. erchuudiin uriin suvgiig boo hori shiitge

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж