Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ | News.MN

Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ

Хуучирсан мэдээ: 2020.09.11-нд нийтлэгдсэн

Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ

Тусгай үүргийн онгоц маргааш Токио руу ниснэ

Улсын Онцгой комиссоос  есдүгээр сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3,100 гаруй иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Тэгвэл маргааш /2020.09.12/ Токио-Улаанбаатарын  нислэгээр иргэдээ татаж авах юм. Өнөөдрийн байдлаар дараах гурван нислэгийг үйлдээд байна.

Тодруулбал,

  • Есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 40, өндөр настан 54, жирэмсэн зургаа,  эрүүл мэндийн шалтгаантай 74, бусад шалтгаантай 80 иргэн байгаа юм. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57  настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн.
  • Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 53, өндөр настан- асран хамгаалагчтай 35, жирэмсэн асран хамгаалагчтай 35, эрүүл мэндийн шалтгаантай 27, хөгжлийн бэрхшээлтэй ес , бусад шалтгаантай 107 иргэн бий.
  • Есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс эрүүл мэндийн шалтгаантай 46, өндөр настан 37, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн гурав, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 123 иргэн байгаа юм.

ДАРААГИЙН САРД ХИЙХ  НИСЛЭГИЙГ БНСУ БОЛОН АНУ-РУУ ХИЙНЭ

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.МӨНХТҮШИГ:

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр агаарын зам болон авто замаар  нийт 20 мянга 408 иргэнийг татан авчээ.  Өнгөрсөн долоон сарын хугацаанд гадаад руу 69 удаагийн нислэгийг 53 улс руу үйлдэж 13 мянга 951 иргэнийг  татан авсан байна. Есдүгээр сарын хувьд 13 удаагийн нислэг төлөвлөөд байна.

Үүн дээр нэг зүйлийг тодотгоод хэлэхэд нэн шаардлагатай нутаг буцах хүсэлтэй  иргэдийн тооны хувьд өндөр байгаа мэт боловч энэ сардаа яаралтай буцах хүсэлтэй иргэдийн тоо бүс нутгуудаар нь аваад үзвэл Европын болон  Зүүн өмнөд Азийн бүсэд буурсан.

11 мянга 400 орчим иргэдийн дийлэнх   хувь буюу  5000 орчим нь БНСУ-д байгаа. Тиймээс энэ сараас эхлээд БНСУ болон АНУ-д байгаа 2200 орчим иргэнийг эх оронд нь түлхүү  авчрах чиглэлээр нислэгүүдийг төлөвлөж байгаа.

Энэ сард болон дараа, дараагийн сард хийх  нислэгийг БНСУ болон АНУ-руу хийнэ. БНСУ-т байгаа иргэдийн хувьд удаа дараа хүсэлт гаргасан хүмүүсийн асуудлыг тэргүүн ээлжид шийднэ.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Есдүгээр сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүэгэр сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 17-нд Хонгконг-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар 
  • Есдүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-11 139.5.216.69

Танайх нэг юмыг хоёр дахиж бичих ямар хэрэг байнаа! !!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж